Сайн байна уу? Зөвлөгөө авах гэсэн юм. Анхны хайр, амьдралын хань. Миний бүх юм болсон хүнтэйгээ хамт амьдрах гэж 5 жил боллоо ер ойлголцохгүй юм. Таардаггүй хүмүүс зан араншин гэж байдаг юм болуу? Сүүлдээ ойлголцохыг амьдрахыг хүсэхгүй. Надтай байхыг хүсэхгүй байгаа юм шиг аашлах боллоо. Нэг л түлхээд зугтаад байх юм. Тэр нь бодвол миний буруугаас биз. Эхнэрийнхээ хайрыг татаж чадахгүй байгаа нь. Найз нөхөд гэр бүл. Ажлынханы дараа ганцаараа байх үед нь би хэрэг болж байх шиг байна. Хүнийг ингүүлэн байж өөрөө үүндээ шаналан байж нэгнийгээ сэтгэл ханамжгүй зовоож хэрүүлтэй хамт байснаас тусдаа байж хүүхдийнхээ өмнө хүлээх хариуцлагаа чадах ядахаараа үүрч явсан нь дээр гэж бодох болсон ч өөрөөсөө явуулж чадахгүй байна. Яасан нь дээр вэ? Арчаагүй болоод ийм юм бичиж суугаа байх би. Гэхдээ бүр цөхрөөд яахаа мэдэхгүй болчихоод бичиж сууна. Ойлгохыг хичээгээрэй…
↧