Сайн байна уу? Гадаадад сурдаг оюутан байна аа. Тэс өөр юум асуух гэж байна. Би энд ирээд 6 жил болж байна энэ хугацаанд мөнгө төгрөгнөөс болоод монгол руугаа явж чадахгүй байсаар байгаад өнгөрсөн зун монгол явбаа. Найз нөхөдтэйгөө уулзаад сайхан хэд хонолоо хар багаасаа найзалж ирсэн найзын маань ажил төрөл таарамж муутай утсаар байнга л өр нэхсэн хүмүүс байхаар нь (найзыгааа ийм байхыг харах хэцүү байсан болохоор) 5 сая төгрөг өгөөд өрөө төлчих өө. Боложтой болохоороо өгчөөрөө гээд өнгөрвөө. Манай хүн 2-3 сар болоол буцаагаад өгчих юум ярив аа.
За тэгээд амралт дуусч би гэдэг хүн 2 өрөө байр захиалаад буцаад ирвээ. Эндээ ирээд ажлаа хийж байгаад нуруундаа гэмтэл аваад хэсэг ажил хийж чадсангүй. За тэгээд нөгөөх рүүгээ ярьлаа бас боломж энэ тэр нь муу байна одоо удаахгүй гэсээр янз2-ын шалтаг хэлсээр байгаад сүүлдээ утсаа авахаа болчихлоо. Уул нь ганц найзтайгаа мөнгөнөөс болж муудмааргүй байдаг. Яаж нөхөрлөлөө бас мөнгөө авах вэ?