Quantcast
Channel: Секс.мн
Viewing all articles
Browse latest Browse all 10669

Үзэн ядалтаар дүүрэх юм…

$
0
0

Сайн байна уу. Би одоо 27 настай. Эхнэр, 1 хөөрхөн хүүтэй. Эхнэртэйгээ амьдраад 5 жил болж байна. Миний ажлын цаг зав зай муутай, мөн хөдөө гадагшаа томилолтоор их явдаг учраас заримдаа гэртээ их л оройтож харьдаг байлаа. Мөн энэ талаар эхнэртэйгээ хааяа нэг маргалдана гэвч ганцаараа ажиллаж байгаа учир ажлаа шууд хаяж болдоггүй (гайгүй албан тушаал хашдаг байсан юм л даа), бас залуу хүн учраас хэнээс ч гуйхгүй өөрийн амьдралаа босгоё гэж их ч зүтгэж байж өөрийн гэсэн байртай болов оо.

Тэгтэл бид 2н маргалдах улам нэмэгдэх болов оо. Бид хоёрын сексийн харилцаанд асуудал байхгүй сэтгэл ханамжтай байдаг гол нь ажилтай байнга оройтдог юм болвуу гэж бодох боллоо. Ингээд удаан бодсны эцэст ажлаас гарахаар болж эхнэртэйгээ ярилцаж байгаад гадагшаа явахаар болсон юм. Би эхэлж очоод бүх юмаа жин тан болгочоод эхнэр хүүхдээ дараа нь авч ирэхээр явсан юм л даа.

Гэтэл намайг явснаас хойш төд удалгүй нэг эмэгтэйгээс зураг (хараал идсэн өөр хүнтэй явалдаж байгаа зураг). Яг энэ үед хүүхэд л шууд нүдэнд харагддаг юм байна лээ. Эхнэр лүүгээ шууд залгаад бүх учрыг мэдэж аваад шууд салмаар санагдсан ч хэсэг бодсны эцэст хүүгээ бодоод уучлахаар шийдсэн. Гэтэл яг тэр зурагнууд толгойноос гарахгүй заримдаа үзэн ядалтаар дүүрэх юм яах вэ надад туслаач!


Viewing all articles
Browse latest Browse all 10669

Trending Articles