Quantcast
Channel: Секс.мн
Viewing all articles
Browse latest Browse all 10663

Нэг оронд орох тал дээр үнэхээр мэргэшиж байнаа дурак юмаа…

$
0
0

1259815529_1258537177_3

Би одоо 25-тай, хувийн компанид ажилладаг, ажлын ачаалал, ажлаа илүүд үзэж байгаад нилээн удсан найз охиноосоо салсан, 1 жил орчим болж байна. Өөртөө их том зорилго тавьсан, алхам алхамаар урагшилж, сурч, сайжирч, туршлагажиж байгаа. 28 хүрч байж эхнэр авна гээд өөртөө болон ар гэрийнхэндээ бүрэн үнэмшүүлчихсэн ер нь тэгнэ. Гэтэл нэг асуудал байнаа. Гаж донтой ч болоод байна уу. Найз охиноосоо өөр хүнтэй унтаж үзээгүй байж байгаад салаад удаагүй байхдаа нэг хүүхэнтэй санаандгүй унтаад, дараа нь 10 жилд хамт сурдаг байсан охин, хамт дадлага хийж байсан охин, багын найз, фитнессд хамт явдаг эгч гээд л бүр тоогоо алдсан хүүхнүүдтэй орооцолдоод секс гэдгийг хийх шиг болж байна. Ганцаараа амьдардаг болоод ч тэрүү, 7 хоногт 3 өөр хүүхэнтэй өглөө сэрэх жишээний…

Ажил тарлаа л бол хүүхэн, хүүхэн, хүүхэн, нэг зэрэг хэд хэдлүү мсж бичээд бүгд завтай бол хамгийн аятайхантай нь уулзах, уулзахдаа хэзээ ч гадуур зугаалдаггүй, шууд л гэртээ. Одоо яг харилцаатай байгаа 5 эмэгтэй байна. Чөлөөт цаг гарвал хүүхэн л бодно, хүүхэн зөрж өнгөрвөл өгзөгийг нь харна. Хамгийн аймаар нь гэртээ очоод хүнгүй унтахаар бол порно үзэж гар хангалга хийнэ. Би царайгаараа тэгэж хүүхэн уураглаад байхаар залуу бол биш, гэхдээ танилцах нэг оронд орох тал дээр үнэхээр мэргэшиж байнаа дурак юмаа. Өвчин авах тал дээр өөрөө архи уугаад байдаггүй, контролоо алдадгүй болохоор асуудалгүй…

Харин энэ байдлаас яаж гарах вэ? Өөрөөсөө үнэхээр их айж байна. Хормойн дон байдаг гэсэн тэрийг нь тусчихсан юм шиг л. Сайн найздаа энэ байдлаа ярихад эхнэртэй бол гэхийн, одоохондоо эхнэр аваад хайрлаж чадахгүй гэдгээ л мэдэж байна. Бас нэг асуудал нь ажлын бүтээмж буурч, ажил дээр хүүхнүүдтэй чатлах, гэртээ очоод хэрэгтэй ганц ном уншдаг байсан бол өөр зүйл хийх, шинэ санаа боддог цаг хугацааныхаа талд нь шинэ хүүхэн бодож байна. Яаж өөрийгөө ариусгаж, хуучин шигээ ажлын мангас болох вэ?


Viewing all articles
Browse latest Browse all 10663

Trending Articles