Quantcast
Channel: Секс.мн
Viewing all articles
Browse latest Browse all 10663

Ийм хүнтэй яаж харьцах вэ надад туслаач?

$
0
0

Би одоо 25 настай эмэгтэй. 6 сартай эгдүүтэй нэг охинтой. Бас нөхөр бий. Би нөхөртэйгөө танилцаад үерхээд 9 жил, хамт амьдраад жил хагас л болж байна. Уг нь нөхөртөө хайртай л гэж бодож суусан юм. Тэгсэн үгүй юмаа хамт амьдраад ирэхээр хамаг муу зан нь илрээд л аймаар нарийн хүүхдэдээ ганц хувцас авах гэж ямар үнэтэй юм энэ тэр гээд л бөөн юм болж байж өгнө. Надад бол ойлгомжтой шд.

14518238_10155205030129045_892418876_n

Манай аав ээжид дургүй. Нэг өдөр хүүхэд өвдөөд эмнэлэг явах гэсэн нөхөр утсаа авдаггүй. Тэгсэн 1 цагийн дараа ороод ирэхгүй юу. Тэгэхээр нь манай аав яагаад алга болчив гээд нэг загнасан юм. Одоо тэрийг байнга ярина.

Секс ч бүр хөгөө алдсан. Углалаа тавилаа. Тэгээд бас өдөр бүр оройтно. Би бүр гайхаад байх юм. Би байнга хоолыг нь хийж хувцасыг нь угааж хааяа усанд оруулж өгч, массаж хийж өгнө. Мөнгө олж ир гэж ч хэлдэггүй. Оройтохоор нь утсаар ярьж хэзээ ирэх вэ гэдэг. Тэгж асуухаар би мөнгө олох гэж зовж байна. Ингэж байхаар би хүүхдээ харая чи ажил хий гээд л…

Би бүүр аргаа бараад чамтай суусандаа харамсчихлаа гэсэн хамаг хувцасаа боогоод л явна энэ тэр гээд л би бүүр аргаа бараад байна. Ийм хүнтэй яаж харьцах вэ надад туслаач. Би салж сарниж амьдралдаа хар толбо үлдээмээргүй байдаг гэтэл энэ хүний байж байгаа царай нь…


Viewing all articles
Browse latest Browse all 10663

Trending Articles