Quantcast
Channel: Секс.мн
Viewing all articles
Browse latest Browse all 10659

Гэхдээ л байхгүйд нь цүдгэр надад их хэцүү байх юм

$
0
0

Сайн байна уу. Та бүхнээс зөвлөгөө авах гэсэн юмаа. Нөхөртэйгөө амьдраад 8 жил болж байгаа. 2 хөөрхөн хүүхэдтэй. Удахгүй гурав дахь үр минь мэндэлнэ. Би төрийн байгууллгад ажилладаг байгаад дикритээ аваад гэртээ байгаа. Нөхөр маань цалин өндөртэй гээд ажиллаж байсан төрийн байгууллагаасаа гараад хувийн байгууллагад ажилд орсон юмаа.

Тэгсэн шинэ ажил нь байнга шахуу хөдөө явах юмаа. Долоо найм хоног яваад гэртээ 4-5 хонож байтал 1-2 хоногоор явна. Гэртээ байхаасаа байхгүй нь их боллоо. Арай ч өөр хүн хартай болчихоогүй л байх. Гэхдээ л байхгүйд нь цүдгэр надад их хэцүү байх юм.

Нөхөр ингэж ажиллаад уг нь овоо мөнгө олж ирээд байгаа л даа. Гэтэл би гэж хүн мөнгө үрэхээс өөрөөр тусалж чадахгүй юм. Төрөх дөхөөд байхад ядаж хажуудаа байлгамаар байдаг. Ийм ажлыг нь яаж ойлгоод тэвчээд байна вэ? Бүсгүйчүүдээ тэвчиж чадаж байгаа арга барилаасаа хуваалцаач.


Viewing all articles
Browse latest Browse all 10659

Trending Articles