Энэ өдрийн мэнд! Та бүхнийхээ санаа оноог сонсоё гэж бодоод захидал бичиж байна аа. Цаг хугацаа их хурдан юмаа нэг л мэдэхэд 31 хүрчихэж. Өмнө нь амьдрал зохиож байгаагүй зохиох талаар боддогч үгүй жаахан омголон байж дээ. За асуух гээд байгаа зүйлдээ шууд оръё.
Би саяхан найз залуутай болвоо. Үерхээд хагас жил болох гэж байна. Манай найз залуу надаас 4 дүү бас л амьдрал зохиож байгаагүй нэг үгээр хэн хэн минь татлаа түтлээний асуудалгүй. Гэр бүл болъё гэж бодоход ар гэрээс хорих зүйлгүй түүний талаас ч миний талаас ч. Тэр их завгүй ажилладаг харин би магистер т сурдаг хааяа цагийн ажил хийнэ. Ер нь бол энд ээ 2 жил болоод Монгол буцах байх аа. Мөнгө төгрөг байр савны хувьд авч үзвэл хоёр талаасаа нийлэхэд маш боломжийн юугаар ч дутахааргүй хангалуун амьдралтай залуу гэр бүл болно. Бидний өөрсдийн л хөдөлмөр.
Манай хүн их энгийн зөв бодолтой гангалах барих тал дээр нойл өдөр бүр төмөр өргөдөг хүн. Харин би эсрэгээрээ өөрийхөө олсныг өөртөө харамгүй зарцуулаад брэндийн гутал цүнх авчихдаг ганган чамин зүйлд дуртай. Найз залуугийн хувьд гэвэл залхуу биш, тайван хүлээцтэй, хэнэггүй. Миний хувьд тэвчээргүй, омоглон мөртлөө зөөлөн зантай. Уурласан ч дорхноо гарчихдаг. Жаахан хартай.
Анхандаа түүний энэ хэнэггүй ч гэх юмуу нэг тийм зангаас нь болж би байнга уурладаг бас харддаг байсан. Яадаг гэхээр тэр найзуудтайгаа уулзаж байж гэртээ байна гэх мэт худлаа ярина. Зөндөө л худал ярьж баригдсан. Худал ярих шалтгаан нь би харддаг бас надад цаг гаргасангүй гэж уурладаг болохоор юм гэсэн. Бид өдөр бүр л чатлаж ярьдаг ч түүний надад гаргаж байгаа цаг хангалтгүй санагдаад байдаг юм. Тэгээд л миний туних гомдоллох эхэлдэг байсан. Энэ хүний угийн зан ийм юм шиг байна лээ. Өмнөх харьцаанаас нь харахад. Тиймээс би сүүлийн үед зөнд нь хаячихсан.
Бас янз бүрийн хүнтэй чатладаг л юм шиг байна лээ. Утсыг нь булаацалдаж байж үзсэн чинь. Надад ч энгийн чаталдаг хүмүүс байдаг л лаа. Одоо би түрүүлж бичиж залгахаа больсон хардаж хянаж цагдахаа ч больсон. Гол нь ийм хэнэггүй хүн цаашдаа яах бол хангалттай халамж анхаарал тавихгүй байвал яах вэ? Насны зөрүү яах бол гээд л зөндөө л юм бодогдох юм. Харагдахын хувьд би тэрнээс нэг их эгч харагдаад байдаг үгүй л дээ. Гэхдээ л тоо л бол тоо биздээ. Энэ богино хугацаанд их ч маргалдлаа. Маргалдах ч юу байхав би л уурлана. Тэгээд надад сэтгэлгүй юмуу гэхээр сэтгэлтэй юм шиг сэтгэлтэй юм уу гэхээр үгүй ч юм шиг. Нэг ийм харьцааг яах вэ? Эсвэл би дэндүү давраад байгаа юмуу? Аль эсвэл би тийм нялуун юм уу? Ер нь бол жаахан эрх л дээ сэтгэлтэй хүндээ эрхэлэх дуртай. Их дэлгэрэнгүй бичлээ тэгэж байж ойлгож зөвөлгөө өгөх байх гэсэн үүднээс.
Та бүхэнд баярлалаа!