Сайн байна уу. Өөрийнхөө нэгэн асуудлын талаар хуваалцах гэсэн юм. Би 33 настай. Хүнтэй сууж байгаагүй. Орой гэрлэнэ гэсэн төлөвлөгөөтөй байсан. Төлөвлөгөө маань санасанаар болсоон. Гэхдээ нэг асуудал нь секс болчихлоо. Би элдэвийн эрэгтэй хүнтэй уулзаад, учраад байх дургүй. Сайхан хайртайгаа учраад, гэр бүлээ төлөвлөнө, сексээ ч болгоно бүтээнэ гэж боддог байлаа. Өнгөрснөө эргээд харахад ганц хоёр найз залуу байсан л даа. Гэхдээ сексийнхээ үед би дур тавьж үзээгүй. Магадгүй үүнээсээ болоод найз залуугаасаа салсан байх гэж боддог ч нээх тоодоггүй байсан юм.
Гэтэл сексийн таашаал чухал гээд байдаг. Одоо үнэндээ би дур тавьж үзмээр байна. Тэгэхийн тулд би яах ёстой юм бол… Секс хийж сурна гэж хамаагүй хүнтэй л лав би унтаж чадахгүй. Дараа нь сэтгэл өвдөөд байдаг юм. Ингээд би гэдэг хүн гэр бүл, өөрийн үзэл бодол, сексийн дур тавилт гэдэг зүйлүүд дээр гацаж орхилоо. Би яавал дээр вэ? Зөвөлгөөгөө хуваалцаач бүсгүйчүүд залуучуудаа…