Quantcast
Channel: Секс.мн
Viewing all articles
Browse latest Browse all 10651

Би сууринаасаа ганц охиноос болоод ганхчихаад байна

$
0
0

Би их азгүй хүн юм шиг. Одоо би 22-той. Залуу л байна л даа гэхдээ хуваалцвал сэтгэл онгойх юм шиг санагдаад. Магадгүй хулчгар хүний зан байх. Ээж маань 1-р анги төгсөхөд, аав маань 1-р курс төгсөхөд өөд болсон юм. Хамаатан саднаараа л өссөн дөө. Архи пиво тамхинаас холын хол, Их сургуулиа гайгүй дүнтэй төгссөн, дундуур нь засгийн газрын тэтгэлэг мэтийн юманд тэнцээд явж байсан ч степентээрээ амьдарч чадахгүйгээ мэдээд буцаад ирчихсэн.

14518238_10155205030129045_892418876_n

Гэхдээ тийм толгой сайтай хүн бишээ бүх юм тохиолдол байсан байх. Төгсөөд жил болчихож, ажилд ороход өнөө маргаашгүй л байна. Хамгийн гол нь оюутан байхдаа 3 жил үерхсэн хайртай охиноо өнөөдөр өөр хүнд алдчихжээ. Асуудал нь надад байсан байх. Би тоодоггүй байсан, анхаарал халамж тавьдаггүй байсан гэх юм. Уг нь хэрэндээ анхаарал тавихыг хичээдэг байсан ч оюутан байхдаа хийдэг байсан ажлаас минь болоод цаг зав гардаггүй байсан байх.

Нэг зуны амралтаар нутгаасаа ирэхдээ хуучин найз залуутайгаа цуг ирээд надад мэдэгдэхгүйгээр. Өөрөө дургүй байсан гээд байгаа юм. Тэгээд л нөгөө хуучин найз залуу нь нэг хэсэг над руу залгаад л байнга дарамтлаастай сүүлдээ тэсэхээ байгаад уулзаад нэг сайхан зодож аваад дахиж дарамтлахаа байгаад сайхан боллоо гэж бодсон бас хүн гэдэг муухай давруу юм. Найз охиноо бодохоор л гомдоод. Анх бас надад хүнтэй унтаж үзээгүй нтр гээд ярьчихсан. Би итгэж яваад өөр хүнтэй 3 жил гаран бас үерхсэн гэрт нь байдаг байсан нтр гэдгийг нь мэдчихсэн болохоор гомдоод болдоггүй.

Тоомооргүй ч юм шиг, нэг хэсэг миний араас гүйсэн л дээ хөөрхий минь. Тэгэх тусам нь давраад байдаг юм билээ. Цуг амьдардаг байсан ч гэсэн байнга хэрэлдээстэй. Хэрэлдэх шалтгаан нь бас л өөр залуугаас болно. Болно ч гэж дээ чатлаад сууж байхад нь би мэдэж таараад байх юм. Сүүлд бид 2 муудаад хоёр долоо хоносон байх тэр хугацаанд би санаад уучлалт гуйх гээд өрөөнд нь орсон чинь өөр залуутай чатлаад бас согтуу байж байдаг юм. Маргааш нь асуусан чинь өөрийгөө сатааруулах хүн хэрэгтэй юм байгаа биз дээ гэсэн.

Тэрэнд нь гомдоод 2 3 сар холбоогүй байж байгаад. Дундуур нь надаас уучлалт гуйсан л даа гэхдээ би сайн хашраая гэж бодсон юм. Ямар санагддагийг нь харуулъя гээд өөр охинтой уулзаж үзсэн боловч сэтгэл хөдөлдөггүй юм билээ. Тэр хугацаанд би ПС тоглоомын газар өдөр шөнөгүй ганцаараа тоглож өнждөг байлаа. Саяхан би бодож бодож ер нь би ингээд цаг л алаад байгаа юм байна гэдгээ ойлгоод бүгдийг шинээр эхлэе гэж бодсон ч тэр маань өөр хүнтэй болчихжээ. Үнэхээр хүнд байдаг юм байна. Юуны төлөө амьдрахаа ч мэдэхгүй юм. Өөр охин онц санагдахгүй, баярлуулах эцэг эх ч ямар байгаа биш үхдэг ч юм билүү гэж бодогдоод.

Гэхдээ ингээд ганц охиноос болоод ялагдана гэж огт бодохгүй байна л даа одоохондоо л хэцүү байна гэж өөрийгөө хуурсаар л. Цаг хугацаа эдгээнэ гэж бодож найдаж байна. Энэ сайт руу байнга орж уншаад байж чаддаггүй ч 3 сардаа 1 ороод бөөндөөд уншчихдаг байсан юм. Өмнө нь энд захидал бичдэг хүмүүсийг хараад ишшш эд нар ямар ядруухан бодолтой хүмүүсэв дээ гэж боддог байлаа, одоо би тэр хүмүүсийнхээ нэг нь. Хэдхэн өдрийн өмнө надад бэлэг өгсөн охиноос авахуулаад царайгаараа ч тэр үнэхээр дажгүй охин байгаа ч хуучин найз охиноо бодохоор л бачуураад байх юм дахиад шинээр эхлэе гэхээр хүсэл төрдөггүй.

Эмэгтэй хүн тийм чухал гэж боддоггүй явж байгаад яг ингээд нүүр тулахаар хэцүү байгаа юм болов уу. Надаас илүү амьдрал туулсан зовлон үзсэн хүмүүс зөндөө байдаг байх. Та бүхэн туршлагаасаа, зөвлөмжөөсөө хайрлаач. Магтуулах тун дургүй учир муулсан, доромжилсон комментыг тун аятайхнаар хүлээн авах болно. Нэг сайхан тэнгэр шиг байх юмсан. Бичсэн чинь сэтгэл ч онгойх шиг. Чадах зүйл ч байхгүй юм шиг. Худлаа үнэн хальт математик, газарзүй л гадарлана өөр хийж чадах зүйл байхгүй ч юм шиг. Яаж оршин тогтнохоо мэдэхээ байгаад, өөрөөр хэлбэл нэг сууриндаа бат зогсоод, өөрийгөө бүх зүйлийн эзэн нь юм шиг бусад хүний бодол огт хамаагүй байсан би сууринаасаа ганц охиноос болоод ганхчихаад байна. Би яг яавал дэр вэ?


Viewing all articles
Browse latest Browse all 10651

Trending Articles