Quantcast
Channel: Секс.мн
Viewing all articles
Browse latest Browse all 10663

Сексийн халуун дулаан уур амьсгалыг эхнэртээ мэдрүүлж чадаагүйгээс ийм болчихов уу?

$
0
0

Би анх эхнэр авч байхдаа өдөр бүр энгэр зөрүүлж сексийн нандин сайхныг амтлах мэтээр төсөөлөн бодож ирсэн. Гэтэл амьдрал маань надаас яг миний хүссэнийг л харамлаад байх юм. Миний хязгааргүй их хүсэл бол сексийн хүсэл тачаал, мөн түүний гайхамшигтай тайлал болох дур ханалт юм.

Сүүлийн үед яагаад ч юм, миний эхнэр сексийн аз жаргалыг надаас харамлаад байх шиг санагдах боллоо. Тэр яаж ийгээд намайг унтсан хойно өрөөндөө орж ирнэ. Эсвэл ямар нэг шалтаг тоочоод надтай ойртохоос бултаад байх юм. Хэдийгээр би эхнэрээ өөр хүнтэй болсон байх хэмээн хардаж боддог боловч түүнээс ямар нэгэн шалтаг үнэхээр олдоогүй. Тэгэхээр би ямар ч үр дүнгүй хий хоосон харддаг байж.

Эхнэр маань үнэхээр ажлын л төлөө төрсөн хүн гэдгийг би мэднэ. Гэхдээ амраг ханиа ингэж ганцаардуулж болохгүй биз дээ. Үнэхээр гайхаж байна. Заримдаа би түүнийг, сексийг мэдрэхээ больсон юм болов уу гэж боддог. Эсвэл би ойртохгүй удсаар байгаад ийм хүйтэн хөндий болгочихов уу?!… гэх мэтээр есөн шидийн юм боддог. Сүүлдээ тэвчээр алдаад эхнэртэйгээ ам зөрөхөд хүрсэн. Гэсэн ч байдал өөрчлөгдөөгүй.

Эмэгтэй хүн ер нь номын мөр хөөгөөд удирдах албанд орчихоороо ингэдэг юм болов уу ч гэж бодогдох боллоо. Бид хоёр одоо гуч гарчихсан. Гэтэл үр хүүхэдгүй. Ийм амьдрал бидний харьцааг хүйтэн хөндий болгож буйг би мэдэрч байна. Гэвч засах гэж хичнээн оролдоод ч амжилт олсонгүй. Хүүхэд гаргаж болохгүй гэсэн эмчийн үг нөлөөлчихөв үү. Эсвэл ажлын хэт ачаалал сексийн дур хүслийг үгүй болгочихдог юм болов уу?!

Эхнэртээ ямарч энхрий байдлаар хандсан тэр нэг л хөндий байх юм. Харин нэг удаа, “Би чамд хайртай. Бид хоёр хамт л байвал болоо юм биш үү. Амьдрал сайхан л байна шүү дээ” гэсэн. Мөнгө гэдэг хүний хэрэгцээ л болохоос амьдралын аз жаргалыг өгөхгүй шүү дээ. Би одоо яах вэ? Сексийн халуун дулаан уур амьсгалыг эхнэртээ мэдрүүлж чадаагүйгээс ийм болчихов уу?


Viewing all articles
Browse latest Browse all 10663

Trending Articles