Сайн байна уу, намайг Э… гэдэг 23 настай жирийн нэг төрийн албан хаагч залуу. Би нэг бүсгүйд анхны харцаар дурлаваа. Тэгээд нэг удаа би тэмцээнд ороод тэр тэмцээний дараа тэр бүсгүй надаас юм асуугаад тэгээд ашгүй танилцаж аваад фэйсбүүк найзууд болвоо. Фб найзууд болсныхоо дараа ном солилцож уншдаг болов би ч түүнд татагдсаар л байлаа зан ааш байгаа байдал гээд л…
Тэгээд нэг удаа ажил дээр ирээд комын юм асуудаг байгаа би ч түүнийг нь зааж өгөөд миний өрөөнд хэсэг буу халав. Бид 2 ажлаас гараад явж байтал тэр бүсгүй 2-лаа сууж жоохон юм ярих уу гээд би ч тэгий2 гээд нэлээд удаан юм ярьж суув. Тэр ярианаас би түүнийг 3 настай хүүхэдтэй айлын хамгийн том зэргийг мэдэж авав. Тэгээд дараа нь би түүнийг кино үзэх санал тавив тэр зөвшөөрч бид 2 кино үзээд би түүнийг гэрт нь хүргэж өгсөн юм.
Би түүнийг надад талтай юмуу ч гэж бодож эсвэл түүнийг зөвхөн миний хэрэг гарахаар л надтай харьцлаа гэж бодож байгаа. Аль нь ч зөв юм мэдэхгүй байна аа тэр хүний дотор орж үзээгүй болохоор. За тэр ч яахуу гол нь би түүнд яаж хайраа илчлэх үү шууд үерхэх санал тавиад үзэх үү? Хэрэв тэгвэл татгалзвал яанаа гэж бодох юм. Яах уу яах уу хүмүүсээ зөвлөгөө өгөөч хүмүүсээ…