Quantcast
Channel: Секс.мн
Viewing all articles
Browse latest Browse all 10651

Манай хүнийх их жаахан юм шиг байгаа юм. Дээр нь гарахаар сугараад болохгүй…

$
0
0

Сайн байна уу. Би одоо 30-тай. Нөхөртэйгөө хамт амьдраад 5 жил болж байна. 2 настай хүүтэй. Нөхөр ч гэж дээ. Ах дүү 2 гэвэл бараг л болно. Манай нөхөр уг нь маш сайн аав. Хүүхэддээ бүхнээ зориулна. Гэвч нэг асуудал байна. Бид 2 секс талдаа огт зохицохгүй юмаа. Секс хийхдээ хамгийн удаандаа л нэг минут болно. Тухайн үедээ секс надад нээх чухал санагддаггүй байсан болохоор би огт тоогоогүй. Манай хүнийх их жаахан юм шиг байгаа юм. Дээр нь гарахаар сугараад болохгүй. Бүх л янзаар хийх гэж зөндөө л хичээсэн.

new_banner

Анх хамт амьдрахдаа 7 хоногт 2-3 удаа хийдэг байсан. 1 жилийн дараа 7 хоногтоо 1 болсон. 2 жилийн дараа сардаа 1-2 болсон. Тэгж байтал азаар би жирэмсэн болсон. Жирэмсэн болоод огт ойртоогүй 1 жил 6 сар болсон. Oдоо бол ойртоогой жил болох гэж байна. Сүүлдээ би секс маш ихээр хүсэх боллоо. Гэвч нөхөртэйгөө унтъя гэсэн ч маш хурдан тавьдаг хүнтэй унтах угаасаа л ямар ч хүсэлгүй болчихдог юм байна. Нөхар Гарьдманлай орж үзүүлсэн гээд бас эм уусан. Тэгээд ч нэмэр алга. Сүүлийн нэг жил би маш их стрессдэж салах талаар байнга боддог боллоо. Бид 2-ын харилцаа ч маш таарамжгүй болж байнгын хэрүүл маргаантай байдаг боллоо.

Өөрийгөө буруу зүйл бодож байгааг мэдсээр байж л өөр хүнтэй унтмаар санагдаад үнэхээр хэцүү байсан. Саяхан их сургуулийн ангийнхаа уулзалтан дээр надад талтай байсан залуутай унтсан. Бурхан минь үнэхээр сайхан байсан. Бие биенээсээ төгс мэдрэмж авалт гэж тэрийг л хэлэх байх. Харин яг одоо би яахаа мэдэхгүй үнэхээр стрессдэж байна. Хүүгээ бодож аавтай нь хамт байх уу? Эсвэл өөрийгөө бодох уу гэж. Сэтгэлгүй хүнтэйгээ байх үнэхээр хэцүү юмаа. Би яг шоронд хоригдсон байгаа юм шиг л байна. Та бүхэн чин сэтгэлийн зөвлөгөө өгнө үү. Баярлалаа…


Viewing all articles
Browse latest Browse all 10651

Trending Articles