Quantcast
Channel: Секс.мн
Viewing all articles
Browse latest Browse all 10658

Унтаж үзээгүй байсан нь уу үзсэн байсан нь уу?

$
0
0

Сайн байна уу. Би одоо 20-той манай найз залуу 22-той. Бид 2 сая дотно харилцаанд орсон юмаа. Би өмнө нь хүнтэй унтаж үзээгүй. Тэгээд тэр орой манай найз залуугийн нөгөөдөх нь бүр орохгүй бүр аймаар өвтгөөд үнэхээр хэцүү байсан. Надаас цус гараагүй манай найз залуу надаас чи тийм байсан уу гэж юу ч асуугаагүй. Би анагаахад сурдаг болохоор онгон хальс цоороход заавал цус гарах албагүй гэдгийг мэднэ.

Хэдий цус гараагүй ч гэсэн тулаад орохгүй байхад эрэгтэй нь тулаад орохгүй байгааг мэдрэх ёстой биздээ эсвэл мэдэгддэггүй юм уу? Дараа нь манай найз залуу намайг өөрийнх нь анхны эмэгтэй гэсэн. Өөрөө унтаж үзээгүй байсан болохоор намайг онгон байсныг маань нөгөөдөх нь тулаад орохгүй байхад нь хүртэл мэдэж чадаагүй юм болов уу хийх гэж үзэж байхдаа орохгүй байнаа л гээд байсан.

Гэтэл өчигдөр хамт хонохдоо өмнө нь хэд хэдэн удаа үзэж байсан чамд миний анхны эмэгтэй гэж худлаа хэлсэн юм аа гэсэн. Өөрт нь онгоноо зориулж байхад тэрийг маань мэдэхгүй өнгөрсөн гэж бодохоор л онцгүй санагдаад байх юм аа. Тэрний ч гэсэн анхных байсан байгаад мэдээгүй өнгөрсөн байсан бол ч туршлагагүй болохоор намайг онгон байсныг мэдээгүй юм байна гэж бодохсон. Тэгэхэд өмнө нь хэд хэдэн удаа үзсэн гэж өчигдөр хэлснийг нь бодохоор л…

Өмнө нь хэд хэдэн удаа унтаж үзсэн эрэгтэй хүн унтах гэж үзэхэд нь өөрийнх нь тулаад орохгүй байхад эмэгтэйгээ унтаж үзээгүй байсан гэдгийг мэдэхгүй өнгөрнө гэж байдаг юм уу? Аль нь яг үнэн юм болоо унтаж үзээгүй байсан нь уу үзсэн байсан нь уу? Эрчүүдээ хэлж тус болооч…


Viewing all articles
Browse latest Browse all 10658

Trending Articles