Quantcast
Channel: Секс.мн
Viewing all articles
Browse latest Browse all 10648

Яг л энэ айлын зарц нь юм шиг…

$
0
0

Сайн байна уу. Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргье. Би яах учраа олохгүй болоод та хэдээсээ зөвлөгөө авах гэсэн юмаа. Би одоо 25-тай. Хайртай залуутайгаа, гэрийхэнтэй нь хамт байр түррэслэж амьдраад 2 жил болж байна. Тэр маань ээж дүү 2-тойгоо амьдардаг. Эхэндээ бид 2 хамт амьдраад сайхан л байлаа. Тэр маань ер нь нилээн уудаг юм л даа. Эрэгтэй хүний найз нөхөд гэж их хэцүү юмаа байнга л ууж идий л гэж дуудна.

Эхэндээ бол намайг зовоох нь гайгүй л байлааа. Жилийн өмнө ажлаасаа гараад оюутан болсон юм манай найз залуу. Зуны амралт болсныг хэлэх үү сүүлийн үед уух давтамж нь ихсээд ээж дүү бид 3-гаа их зовооно. Агсам тавьж намайг зодно, ээж дүү 2-оо гэрээсээ хөөнө. Тэгээл уухгүй хэд хоног гэмшиж байгаад дахиад л ууна.

Би бодохдоо мөнгө төгрөг олохоо болиод сэтгэл санаагаар унаад байгаа юм болуу гэж бодоод аль болох дарамт болж зовоохгүйн тулд чадахаараа л би мөнгө олж байрныхаа түрээсийг төлнө, хоол унд, хэрэгцээний зүйлс гээд бүх юмыг нь авна. Ажлынхаа дундуур ирж хоол цайг нь хийж өгнө. Ер нь бол гэрийнхээ бүх зүйлийг нь би хийнэ. Ээж дүү 2-р нь гэрт юм хум авахуулахгүй. Хоол цайг нь ч бэлдэж өгдөг.

Заримдаа ягаад энд байгаад байгаагаа ч ойлгохоо байлаа. Яг л энэ айлын зарц нь юм шиг. Дүү нь ч надтай зарц шиг л харьцдаг. Бүх ачаа миний нуруун дээр. Энэ хүн архи уухаа болих болуу? Яавал дээр вэ би? Эрэгтэй хүн найзуудаасаа холдох болуу? Яаж холдуулах уу? Надад туслаач. Би үнэхээр энэ хүнээс уул нь салмааргүй байна. Мэдээж жаргалтай сайхан үе зөндөө л байдаг. Гол нь энэ архийг нь яаж болиулах вэ? Тэгвэл л болох гээд багйаа юм шиг. Эсвэл би ажлаасаа гараад мөнгө олохоо болиод гэртээ байгаад байвал энэ хүн хоолтой байхын төлөө ажил хийж архи уухаа болих болуу? Надад туслаарай…


Viewing all articles
Browse latest Browse all 10648

Trending Articles