Манай найз залуу бид хоёр үерхээд нэг их удаагүй ээ. Тэр маань нэгэн хамтлагийн гитарчин. Тэдний хамтлагт би үнэхээр дуртай. Тэр намайг огт мэддэггүй байсаан харин нэг л өдөр фэйсбүүкээр чат бичээд ороод ирдэг юм байна. Өмнө нь огт бичиж байгаагүй байж ийм орой юу хийгээд байгаа юм бэ, унтахгүй юм уу гээд л. Үүнээс хоош бид хааяадаа чатладаг болов. Тэгэж байгаад л нэг орой уулзахаар тохирдог юм байж. Түүнтэй анх уулзаж байгаа ч гэсэн тэр өдөр нэг л өөрийхөөрөө, чөлөөтэй, хэзээний л өмнө л дотно юм шиг л байсан.
Үнэхээр гайхалтай гээч, хүмүүс анх уулзахдаа бие биенээсээ бишүүрхдэг дээ, тийм зүйл огт байгаагүй яг л би түүнд зориулагдаж харин тэр надад зориулагдсан юм шиг. Тэр миний яг мөрөөдлийн залуу байсан. Түүний үс, нүд, инээд, шивээс, ааш зан, царай, бие, стил гээд л бүх зүйл нь үнэхээр гайхалтай. Бид уулзах тусам би түүнд маш их дасаж байгаа. Түүнийг харах болгонд би дахин дахин шинээр дурладаг. Үнэхээр унаж тусна гэдэг энэ л байх даа. Тэр ч бас надад их хайртай.
Бид 5 насны зөрөөтэй л дөө гэхдээ энэ надад хамаагүй ээ. Хэзээ нэгэн өдөр гэрлэх насандаа хүрээд түүнийгээ ээж аавдаа танилцуулаад, дараа нь түүнийхээ гараас хөтлөөд амьдралын их далайд хамтдаа хөл тавина гэдэгт итгэлтэй байна. Гэхдээ нэг зүйлийг хэлж өгөөч би түүнд унаж тусдаг шиг түүнийг би өөртөө яаж улам хайртай болгох вэ? Та нарын бодлоор хайр гэж юу вэ?