Сайн байцгаана уу. Та бүхнээс нэгэн зөвлөгөө авах гэсэн юмаа. Би хаана хандаж яахаа мэдэхгүй байна. Найз залуугаасаа ерөөсөө салж чадахгүй байгаа юмаа. Намайг дээрэлхэнэ, зодно, ална тална гэнэ. Саяхан хамрыг минь хүртэл хугалсан. Гэрээсээ гарж ч чадахгүй байна. Хаана хандах вэ яах вэ? Бас хүчээр нүцгэн зургийг минь авчихаад дарамтлаад байх юм. Ийм хүнд хууль үйлчлэх уу?
Би уул нь анх юу юучгүй байхад нь зөндөө чирлээ. Дутагдах гачигдах юмгүй гэртээ байлгалаа. Одоо бүр намайг хүн гэж тоохгүй юм. Ийм хүнтэй яаж харьцах вэ? Би өөрөө нилээн даруухан хүн л дээ. Шоу цэнгээн гэхгүй, илүү дутуу өөр харьцдаг ч залуус байхгүй. Ажил гэр гэсэн маршруттай. Гэтэл энэ хүн амьдралд минь орж ирээд одоо галзуурах гээд л байна. Туслаач хүмүүсээ…