8/9-ний шөнө нэг найз охинтойгоо 10-р хорооллын стелла гэдэг клубны үүднээс У** 9*** приус маркийн таксинд суув. Бид 2-т таксинд төлөх бэлэн мөнгө байгаагүй учир талбайн урд талын АТМ-с мөнгө авахаар явсан. Найз охиноо таксинд үлдээгээд АТМ-с мөнгө авах гээд буугаад эргээд таксиндаа суух гэтэл такси байдаггүй. Таксинд миний утас цүнх бүгд байсан учираас тэрүүгээр явж байсан хүмүүсийн утсыг гуйж найз руугаа болон өөрийнхөө утас руу ээлжлэн утасдсны эцэст найз маань утсыг минь авч надтай холбогдов.
Найз маань клубээс гарах үедээ нилээн муудсан байсан учраас би маш ихээр сандарч мөн маш ихээр айж байв. Таксины жолооч найзийг маань авч зугтаад хүчиндэх гээд өмдөө шувтлаад найз руу маань дайрч байхад утас дуугарч улмаар найз маань сэргэсэн гэсэн. Сэргээд эсэргүүцэл үзүүлж утсаа авч надтай холбогдсноор манай найзийг талбайн урд авчирч өгсөн. Манай найз бууж ирэхдээ маш ихээр айсан байсан учир би юуны магад гээд машины зургийг авч амжсан юм.
Үнэхээр аймаар юм байна лээ одоо үед гадуур дотуур гарахдаа найзийгаа гэрт нь хүргэж өгөх эсвэл найзийнхаа гэрт цуг хоноод явуул аминд өлзийтэн юм байна. Согтуу биеэ авч чадваргүй болсон охидуудыг такси нэртэй хүчингийн хүмүүс андаад зогсож байдаг юм байна…
copy FB