- Хэрэв эр нөхөр чинь таныг эргүүлж байхдаа араар чинь тавьж байсан бол гэрлээд ч энэ дутагдлаа засахгүй. Анхны гэрлэлтэд хууран мэхэлж байсан бол дараа мөн л давтагдана.
- Түүний эцэг хүүхэмсэг нэгэн байсан бол эцэг эхээ заавал дууриадаг. Энэ нь удамшилтай холбоотой.
- Эмэгтэй хүн ч гэсэн эцэг нь эхийн мэхэлдэг тааламжгүй уур амьсгалд өсөж хүмүүжсэн бол ирээдүйд мөн тийм авиртай эр хүнийг сонгодог.
- Гэрлэхээс өмнө хайртай хүн чинь сексийн баялаг туршлагатай байжээ. Гэвч гэрлэсний дараа томоожиж зөвхөн таны төлөө бүхнээ зориулна гэж бодож байгаа бол эндүүрэл.
- Эрчүүд зарим эмэгтэйчүүдтэй /нарийн бичиг, хамтрагч, эхнэрийн найз бүсгүй гэх мэт/ их нягт харилцаатай байж болно. Ийм асуудал мөн эмэгтэйчүүдэд ч байдгийг мартуузай.
- Адал явдал хайх нь эрчүүдийн цусанд байдаг чанар. Өөр эмэгтэйтэй сексдээд үзвэл ямар байх бол гэсэн саваагүй бодол эр хүний толгойд байнга эргэлдэж байдаг гэдгийг сана
- Хууран мэхлээд баригдсан ч эрчүүд хэзээ ч гэмшдэггүй. Гаднаа бол өөр л дөө. Нэг эмэгтэйтэй сексдээ л биз… юун сүртэй юм гэсэн далдхан бодол төрдөг.
- Та жирэмсэн эсвэл дөнгөж төрсөн бол хавьтлаас аль болох зайлсхийх учиртай. Тэгэхгүй бол цаадахь чинь өөрийн хэрэгцээгээ хэрхэн хангах тухай бодлоо орхихгүй.
- Сэтгэл гутарсан үед сексээс өөр тайвшруулах эм байдаггүйг амьдрал нотлосоор байгаа.
↧
Араар тавьдаг эрийн тухай хүүхнүүдэд зориулсан 9 санамж
↧