Сайн уу энэ өдрийн мэнд хүргэе, сүүлийн үед маш их стресдэх боллоо, яг юунаас болоод байгааг өөрөө ч ойлгох юм алга. Уг нь 27 хүртлээ төгс гэж хэлэхээр байсан хүнд гайхуулах маш чанартай боловсролтой тэр нь дотоодын маш сайн сургуулийг онц төгссөн, Японы топ сургуульд мастер хамгаалсан, Англи, Японоор чөлөөтэй ярина, бага зэрэг намхан боловч царайлаг дажгүй өндөр маань 172 см. Одоо байгаа ажил маань маш их эрх мэдэлтэй бас орлого өндөр, ер нь дутагдаад байх юм алга.
Анх оюутан байхдаа автобусанд чихэлдэж, өдөр хоол авах мөнгөө хэмнэж мэргэжлийн ном худалдаж авдаг тийм л оюутан байсан. Тиймээс бэлэн юман дээр өссөн гэж бодох хэрэггүй биз. Нэг сул тал нь гэвэл энэ хүртлээ охидтой нээх дотно үерхэж байгаагүй, мэдээж хэрэгцээгээ хангах хэмжээний секс хийж байснаас биш удаан хугацаанд үерхэж байсангүй. Хүн харахад төгс хүн л гэж хэлэхээр, хүн болгон л хүндлэнэ, айл болгон хүргэнээ болгоно гэж ам уралдуулан ярина урина ккк.
Найзын хувьд бараг байхгүй хоёр сайн найз л байдаг бусад нь намайг хүндэлдэг тийм л хүн. Хоёр жилийн өмнө нэг охинд маш гүн дурласан анх учрахдаа би тоодоггүй тэр л намайг эргүүлдэг байсан тэгээл дасаал тэр ч эцэг эхтэйгээ намайг танилцуулсан тэгээд би итгэсэн тэгсэн тэр аймаар явдалтай гар байж таарсан. Би хэзээ ч хардаж байгаагүй бас хүмүүсийн хэлсэн тоодоггүй байсан. Тэгтэл нэг өдөр манай найз нэг шуум хэлсэн юм ажлын тэгээд сонин санагдаад шалгаад үзтэл манай хүн жинхэнэ новш байж таардиймдаа ганц хоёр асуултаар цохилдуулаад асуучихсан чинь богино ухаантай юм болохоор тэр дороол уйлаад унжаад унасан. Би дотроо үнэнтэй нүүр тулахаас айж байсан ч бүх булхайг нь гаргаж ирсэн хэдхэн логик бүхий асуултаар тэр шүү дээ. Тэгсэн тэр маань хүний хүчийг үнэгүй мөлжих дуртай партиз хэлбэрийн охин байсан тэгээд олон залуучуудтай явалддаг. Уг нь гэр бүл нь их гайгүй боловсролтой байрын гэмээр байсан ч яаж яваад тийм болчихсоныг бүү мэд. Уг хүн нь гадаадад олон жил сурсан байсан. Гэвч охин хүн гадаадад ганцаараа удаан байх нь золбин зан сурчихдаг юм болвуу гэсэн бодол төрсөн.
Энэ миний хувь их хүндээр туссан 2 жил мартах гэж хүссэн санасанаар болсонгүй тэр над дээр гурван удаа ирсэн дотроо хүлээгээд ав гээд сэтгэл хэлсэн боловч би хөөж явуулсан. Энэ хугацаанд сэтгэлээ хэвийн байлгах гэж охидуудтай үерхэж эхэлсэн 2 охин жирэмсэн болгож хаясан гээд л чөтгөр болж байгаагаа мэдсэн, гэрийнхэнтэйгээ хамт байхаас залхаж эхэлсэн тэдний үйл хөдлөл юм бүхэнд нь цухалдаж уурлах болсон, хотын төвд машин барихдаа их бухимдана хараал их хэлдэг болсон. Уг нь миний амнаас хараалын нэг ч үг унадаггүй байсан. Одоо би 29 настай хүмүүс гаднаас харахад их л ажил хэрэгч дипломат залуу гэвч доторх тийм биш, нэг л сонин юм бүхэн уур ундуу хүргэнэ, одоо ганцаараа амьдарч байгаа хамтран амьдарагчтайгаа муудалцаад явуулчихсан. Яг яамаар ч юм бэ дээ…