Quantcast
Channel: Секс.мн
Viewing all articles
Browse latest Browse all 10648

Ганц бие хүмүүсийн хүсэл

$
0
0

Би ганц бие 27 настай залуу. Ойрын хугацаанд гэр бүл төлөвлөөгүй, шинэ зүйлс суралцах болон ажилдаа анхаарах санаатай. Энэ захидалдаа өөрт болон бусад ганц бие хүмүүст нийтлэг байдаг нэг л бэрхшээлийг хуваалцах гэсэн юм. Мэдээж өөр олон бэрхшээл байдаг. Та ч тааварласан байх энэ бол сексийн хэрэгцээ. Стресс бууруулна, эрүүлжүүлнэ, эрч хүч нэмэгдүүлнэ, залуужуулна, дааврын тэнцвэрт сайнаар нөлөөлнө, эрт цэвэршихээс сэргийлнэ гэх мэт давуу талуудыг нь бичвэл тун их. Ажлын ачаалал, хувийн карьер төлөвлөлт, гэр бүл төлөвлөлт гээд олон шалтгаанаар нухацтай харилцааг хойшлуулах сонголт хийсэн хүмүүс олон байгаа.

Байнга ажил ихтэй байдаг иймэрхүү ганц бие хүмүүст ганц нэг удаагын гэхээсээ илүү сексийн тогтвортой хамтрагч хэрэгтэй байдаг. Энэ нь эрсдэлгүй, итгэл найдвар төрүүлэхүйц, эсрэг хүйстэнтэйгээ харилцаж сурах, секст суралцах, өөрийгөө илүү сайн танин мэдэх гээд олон сайн талууд байгаа. Тогтвортой харилцаатай хамтрагчтай байвал нөгөө хүнийхээ гоо сайхан, бие галбир, хүсэл сонирхол зэргийг илүү таниад мэдрэмж, дур хүсэл, хурд, ариун цэвэрийн шаардлага гээд л бүх зүйлээрээ сайхан нийцэж илүү сэтгэлийн таашаал авч чадна шүү дээ. Тэгээд иймэрхүү сэтгэл ханамжтайгаар гэр бүлтэй болох хүртэлээ ажиллахад мөн ч их зүйл амжуулна даа.

Харамсалтай нь ийм харилцаа хүсэж байгаа хүмүүс маань нэгнийгээ олох боломж, арга зам манай улсад тун хязгаарлагдмал мэт хэрэв байдаг бол хуваалцаарай. Бүсгүйчүүд минь энэ тал дээр ямар бодолтой байдаг вэ? Хувааалцаач. Би энд бие үнэлэлт, нууц амраг, садар самууны тухай огтхон ч яриагүйг санаарай…


Viewing all articles
Browse latest Browse all 10648

Trending Articles