Сайн байцгаана уу. Би одоо 25 настай нөхөртэйгөө амьдраад 5 жил болж байна. Бид 2 хүүхэдтэй болж чадахгүй байсаар 4 жил өнгөрсөн юмаа. Тэр хугацаанд нөхөр минь найзуудтайгаа 7 хоногт нэг 14 хоногт нэг гээд л pc тоглодог байсан. Тоглох бүртээ өглөө үүрээр орж ирдэг байсан юм. Би бодохдоо за залуу хүн юм чинь би нээх хорьж цагдаад дэмий байх гэж бодоод үнэхээр дураар нь орж гаргадаг байсан учир нь үр хүүхэдтэй болоод амьдралын ачаа нуруун дээр нь ирхээр эр хүн юм чинь аяндаа болино байх гэж боддог байсан.
Тэгтэл одоо ч байдал хэвээр бид 2 сайхан хүүтэй болсон одоо үр минь нялх байна 8 сартай. Тэгсэн одоо ч нөхөр маань хонон өнжин явсаар асуухаар найзуудтайгаа тоглосон өөр зүйл байхгүй л гэдэг бид 2 маргалдана муудалцана дахиж тоглохгүй явахгүй нтэр гэж амлана тэгээд ч байдал хэвэндээ л байна. Би уг нь нөхөртөө бат итгэдэг гэхдээ өдий 30 дөхөж яваа хүн үнэхээр зүгээр нэг тоглоом тоглоод л хоноод явдаг гэхээр бас эргэлзээд байх юм.
Миний та бүхнээс ялангуяа эрчүүдээс асуухыг хүссэн зүйл маань үнэхээр pc-нд тоглоход хонон өнжин тоглодог гэж үү? Би үүнийг л мэдэхийг хүсч байна. Баярлалаа