Сайн байна уу? Намайг Б гэдэг одоо 24 хүрэх гэж байгаа эмэгтэй. Надад нэг хэцүү асуудал байх шиг байна. Би дээрээ 2 ахтай айлын ганц охин багаас минь л ах нар намайг ингэж болохгүй гарч орохгүй гэж хорьж ирсэн. Би ч тэрэнтэй эвлэрч 22 хүрсэн ах нарааса айж хүнтэй ч үерхэж чаддаггүй байлаа. 22 нас хүрээд тэд нар минь намайг тийм ч их хорьж цагдахаа байсан харин би өөрөө их зожиг болсон юм шиг байна. Гадуур эрэгтэй хүнтэй болзий гэхээр хэцүү санагдаад гэртээ л баймаар байхын. Жоохон надад нялуун үгс хэлэх нь хүртэл уур хүрмээр байхын…
За тэгээд нөгөө эд гарч шоу хөөдөг насан дээрээ гэртээ гарч ч болохгүй байсан болохоор ууж ч үзээгүй шоудаж ч үзээгүй чанга дуу чимээ бол надад тохирох зүйл биш болсон байна. Яагаад би ийм болсон юм болоо магадгүй ах нар намайг ийм болгосон байх гэхдээ ийм охид зөндөө биздээ. Тэглээ гээд над шиг ийм болдог юм болуу?
Гэтэл миний бүх найзууд хүнтэй сууж хүүхэдтэй болсон байхын би л гэж нэг л ганцаардсан хүн хүнтэй ч унтах байтугай үнсэлцэх гэдгийн сайн үзээгүй хүн. Гэтэл тэр эрэгтэйчүүд нь миний царай зүсэнд болоод янз янзаар л санал тавина тэр нь надад сонин биш болсон байнаа. Яаж энэ байдлаас гарах вэ?
Заримдаа гэнэт гэнэт аймшигтай бодол орж ирэх юм. Зүгээр нэг залуутай унтаад үздэг юм билүү гээд л даанч эцэс сүүлд нь тийм зүйл хэзээ ч байхгүй гэж дүгнэлт хийгээд дуусна. Энэ байдлаар би хэзээ ч хүнтэй суухгүй байх. Та бүхэн надад зөвлөөд өгөөч би яах вэ?