Quantcast
Channel: Секс.мн
Viewing all articles
Browse latest Browse all 10656

За охид бүсгүйчүүдээ юу гэж бодож байна?

$
0
0

romantic-man-on-date

Зиак юуны өмнө үүнийг оруулсанд баярлалаа энэ сайтыг жил орчим уншиж байна. Гол асуудал маань би хэтэрхий эсвэл арай эрт романтик байгаад байна уу гэж асуух гэсэн юм. Би 30 дөхөж байгаа ажилтай боловсролтой бас хэнээс ч дутахааргүй царайлаг өндөр цэвэрч бас цалин сайн авдаг нэр хүндтэй гээд олон сайн тал байгаад байдаг. Гэтэл яг сонирхсон охидууд маань хэдхэн уулзаал бараг худлаа болоод байх юм. Мэдээж дутагдалтай тал байдаг л байх гэхдээ би эмэгтэй хүний өмнө биеэ зөв авч явж чаддаг бас зөв харьцдаг гэж боддог тиймч болохоор олон охин араас минь гүйдэг.

Яг өөрөө би сайн хань сайхан хайртай учирч энэ насны амьдарлаа хамт туулна гээл боддог бас хичээдэг. За тэгээд хэдэн сарын өмнө би нэг охинд дуралваа. Жаахан хүүхэд шиг юм болсон байж магад гэхдээ үүнд л та бүхний санал бодол хэрэг болоод байна. Бүр хүчтэй дурласан гэх юмуу. Тэгээд анх сошиалаас нэг охины зураг хараад нөгөө анхны харцаар дурлав гэгч нь болоод мэдээж заавал уулзаж хамт байж хайрлана гэж өөрийгөө ятгасан тэгээд хичээсний үр дүнд түүний нэрийг мэдээд сошиалаар адд хийчвээ тэгээд яаж танилцахаа бас шийдээгүй л яваад байлаа.

Гэтэл нэг өдөр тэр охин над руу бичиж байна хамт кофе ууя танилцъя хүрээд ир гэнээ. Яг бороо орж байсныг ч хэлэх үү би чинь цэцэг замаараа аваад яаран яаран романчиглан байж очлоо тэгээд танилцаад сайхан ярилцлаа надад үнэхээр таалагдсан яг л миний хүлээж байсан ухаалаг даруу бас маш мэдрэмжтэй нэг тийм сайн охин байлаа. Гол гэм нь надад утасны дугаараа өгсөнгүй зөвхөн сошиалаар харилцана гэнээ. Би чинь 30 дөхөж байгаа хүн шүү дээ гэж бодоод гэвч маш таалагдсан сайн болсон тул хүлээн зөвшөөрч тэр над руу дараа 1 удаа уулзах санал тавьж би бас түүн дээр нь арай түргэн юм хэлчих шиг.

Гүй ээ яахав дээ чи их таалагдаж байна тэгээд чамд сайн болж байх шиг байна гээл жаахан романчиг зүйлс хэлвээ гэтэл цаг хугацаа хэрэгтэй гэж хариу өгөөд надаас алга болсон түүхтэй. Би тэгээд одоо ч хүртэл сайн үргэлж боддог нөгөөх маань хэдхэн зураг дээр минь лайк дарахаас өөр зүйлгүй л байх шив дээ. Ядаж байхад би танилцахаасаа өмнө нэг клабд нөгөө охин дээр чинь согтуудаа очиж утсын асууж байсан байна лээ. Найз нь зургийн тавиад би түүнд нь бас дурлаад тэгээд танилцсан түүхтэй нэг иймэрхүү.

Би одоо яах вэ зөвлөөрэй сошиалаар юм бичээд байх утгагүй байдаг эсвэл утсын олоод залгавал үл хүндэлсэн хэрэг болдог юм болууч гэж бодох юм хүсэхгүй байхад нь. За охид бүсгүйчүүдээ юу гэж бодож байна?


Viewing all articles
Browse latest Browse all 10656

Trending Articles