Quantcast
Channel: Секс.мн
Viewing all articles
Browse latest Browse all 10648

2 дахь амьдрал хэр аз жаргалтай байдаг вэ?

$
0
0

bigstock-beautiful-young-woman-choosing-48833492

Сайн байна уу? Би 25-тай ганц бие бүсгүй. 2 жилийн өмнөөс өөрөөсөө 3 ах залуутай танилцаад нууц амрагийн харилцаатай болсон. Тэр залуу эхнэр 2 хүүхэдтэй. Тэр маань эхнэртэйгээ үе үе их муудалцдаг бололтой. Яг тийм үед нь бид анх танилцсан юм. Анх хараад л дурласан болохоор өдий хүртэл салж чадахгүй л явна. Түүнтэй уулздаг болсноос хойш 3-н ч удаа эхнэртэйгээ муудалцсан гээд хүрч ирсэн. Тэр бүрт нь би гэр бүл дээрээ оч тэгэхгүй бол дахиж уулзахгүй гэж царай өгөлгүй байсаар байгаад явуулдаг байлаа.

Тэгсэн сая сарын өмнө дахиад л эхнэрээсээ бүрмөсөн саллаа одоо чамтай амьдарна гээд яриад эхлэх юм. Бас найзуудтайгаа миний хайртай бүсгүй гэж хэлээд танилцуулчихлаа. Гэхдээ би нэг сар уулзахгүйгээр сайн бодъё гэж хэлээд хоорондоо уулзахгүй байна. Одоо энэ асуудлыг яаж шийдвэл дээр вэ?

Би хүүхдэд өөрөө их хайртай болохоор хүүхдийг нь төвөгшөөлгүй хайрлаад байж чадна. Бас түүнд их хайртай болохоор ганц амьдрах юм чинь гээд зориглоод хамт амьдардаг ч юмуу гэж бас бодох юм. Гэхдээ түүний бүх найз нөхөд, гэр бүл, хамаатан садангууд нь бүгд эхнэрийг нь мэддэг болохоор намайг яаж хүлээж авах бол гэхээс айж байна. Тэр эсвэл хамтдаа гадаад явъя гэснээр нь явдаг ч юм уу? Яах учраа олохгүй байна. Аль эсвэл би өөрөө бүх холбоогоо таслаад аль нэг тийшээ зугтдаг юм билүү? Хүний 2 дахь амьдрал хэр аз жаргалтай байдаг бол? Яах ёстойг минь зөвлөөд өгөөч…


Viewing all articles
Browse latest Browse all 10648

Trending Articles