Сайн байна уу та бүхэнд энэ өдрийн мэнд. Намайг Б гэдэг одоо 30-тай гэр бүлтэй нэг хүүхэдтэй. Одоо 2 дахь хүүхдээ хүлээж байна. Энд хүмүүсийн бичсэнийг уншиж байснаас өөрөө бичээд сууж байна гэж төсөөлсөнгүй. Юу вэ гэхээр өчигдөр нөхөр гуай найз нартайгаа гараад үүрээр гэртээ орж ирээд унтсан би ч тоосонгүй. Өглөө босоод цайгаа уугаад сууж байсан чинь миний хүү дүүтэйгээ (дүүгийн хүүхэд ирж хоносон ) нэг юм булаацалдаад л бөөн юм боллоо. Юу юм бэ гээд очоод хартал бэлгэвч 00-с олоод нөгөөхийг нь шаар гээд амандаа хийгээд үлээж байвал яахав.
Аваад л үзсэн чинь ямар ч байсан задлаад нилээд хэрэглэсэн бололтой суначихсан тосгүй болчихсон бэлгэвч байж байсан. Манай нөхөр ердөөсөө архи уухаараа тавина гэж байдаггүйг би мэднэ тэгээд л нэг хүүхэнтэй баахан заваарч байгаад тавьж чадахгүй ирсэн бололтой. Шал согтуу байсан болохоороо 00-д тийм юмаа ч унагааснаа мэдэхгүй унтаж байгаа юм чинь.
Шууд нөгөө заваан бэлгэвчийг нь барьж очоод ам руу нь чихээд босоод ирэхээр нь энэ юу вэ гээд бөөн юм боллоо. Тэгсэн бүүр сүүлдээ миний юм болж таараад удалгүй энэ 2 нялх амьтан олж ирсэн болж таараад баахан л зодолдлоо. Бүүр зэвүү хүрээд байна аймар гүрийгээд л юу вэ муу баас. Одоо гэдсэнд байгаа хүүхэд маань жоохон байгаа дээр нь авахуулаад хүүхдэ аваад салмаар байна яахуу? Ийм тохиолдол болсон бол яах байсан бэ бусад эмэгтэйчүүд маань.
Сэжгийн новшийг бодохоор л дотор муухайраад байх юм. Сүүлдээ бүүр сүнстэй болж таарч байх шиг байна шдээ хэн ч авчирсан нь мэдэгдэхгүй гэрт янз бүрийн юм байдаг болж таарч байх шиг байна. Новш бүүр гүрийсээр л…