Манай эхнэр гэж нэг дүүрчихсэн хүн байна аа. Ажилд ор гэж уурлаж үзлээ, хэлж үзлээ, гуйж үзлээ, хэрэлдэж үзлээ. Эцэст нь би л ад үзсэн болоод дуусдаг юм байна. За тэгээд ажилгүй явж л байг гэхээр өөрийнхөө гэртээ сууж гундаж байгааг гайхаад л ядаж байхад энд тэндээс ажилгүй суухаар ингэдэг гэнэ, тэгдэг гэнэ гээд л нэг л их надад гомдоллосон хүн. Бие хаа ч авах юм байхгүй. Араггүй шд үд хүртэл унтаж үхрийн дуунаар сэрж үхтлээ идэж хахтлаа чихэж байхад. Хүүхэдгүй тулдаа л байна. Хүүхэдтэй бол бүтэх ч юм биш. Ойр хавийн хүмүүсийг хараад байхад эрчүүд нь үр хүүхдээ хараад засардаг бол эмэгтэйчүүд ямар байсан тэр янзаараа үлддэг бололтой.
Одоо царай ч байхгүй бие ч байхгүй ажил ч байхгүй халамж ч байхгүй худлаа надад гомдоллож нялуурахаас цаашгүй залуугаараа авгай болчихсон юмыг харахаар уур хүрээд хаяхаар өрөвдөөд байх юм. Хэн тооноо энийг. Нөхөртэй л болчихвол бүх юмаа даатгаад өөрөө амарчихна гэдэг сэтгэхүй байдаг бололтой энэ зарим эмэгтэйчүүдэд. Япон хүүхнүүд хаягдах вий гээд буддаг, Франц хүүхнүүд нөхрөө чимэх гэж гоёдог Монгол хүүхнүүд энэ хаа зайлах юм гээд унтдаг гэж юутай үнэн үг вэ?
Миний эхнэрээс анх үерхэхэд намайг татаж байсан тэр хөөрхөн ааш, бяцхан халамж, гоолиг бие, цэвэр цэмцгэр байдал ор мөргүй алга болсон. Хүүхэд төрүүлбэл энэ хүний бие бүүр дэлбэ үсрэх биз. Салнаа яадаг юм. Арчаагүй эмэгтэйчүүдийг одоо нөгөө арчаагүй эмэгтэйчүүд нь өмгөөлөөд л байна биз. Хэнд хамаатай юм. Би ганцаараа хангалттай тансаг амьдарчихна. Хоол унд үхсэн үйлчилэгч хөлсөлчих чадал байна. Гэр орон хэн ч голохооргүй байр байна. Ажил төрөл нэр хүнд байна. Хэнийг горьдож суух юм. Сайн хань учирвал тэр л биз учирахгүй бол тэгээд яанаа гэж? Ганц хүүхэд гэдэг нэрээр гэртээ гахай тэжээх юм уу лай…