Сайн байцгаана уу ах эгч нараа. Би 21-тэй эмэгтэй надад нэг ийм зүйл тохиолдоод байна зөвлөөч. Анх 3 жилийн өмнөөс надас 5 ах залуу саяхныг хүртэл хайртай дуртай гэрлий нтр гээд л яваад байдаг байсан. Би ч жаахан болгоомжлоод ажиглаад л байлгаад байсан. Энэ хугацаанд би ч найз залуу нтртэй болж ч үзсэн. 13 аашаа гаргаж би чамд тохирохгүй гэж өөрөөсөө зөндөө түлхэж гомдоосон ч намайг гэсээр л байсан. архи тамхи хэрэглээгүй их төлөв залуу л даа. Зун монголд ирээд уулзий гээд байхаар нь би уулзаагүй гомдоосон тэгээд би ахиж чамайг гуйхгүй ээ би эр хүн шдээ гэж хэлээл алга болсон. Үнэнийг хэлэхэд би тэр залууд гоёдоно л доо хэнд ч гологдохгүй гэж өөрийгөө боддог.
Тэхдээ би харьцахаа больсноос нь хойш үргэлж бодоод зүүдлээд санаад байх боллоо. Магадгүй хайртай юм болуу даа? За уучилалт гуйгаад нийлий гэж бодохоор бас нийлж чадахгүй бардам зандаа баригдаад дээрээс нь тэр царай муутай бас дээд сургуулиа төгсөөгүй боловсролгүй одоо гадаадад ажиллаж байгаа. Үнэхээр намайг гэсэн сэтгэлтэй юм болуу? За сэтгэл байлаа ч боловсрол царай зүс хэрэгтэй юу? Эсвэл дууссан чигээр нь дуусгаад өөр сайн сэтгэлд нийцэх хүнтэй учрах хэрэгтэй юу? Би үнэхээр түмэн асуултын дунд уначаад байна харааж зүхэлгүй зөвлөгөө өгөөч…