Сайн байцгаана уу. Би өөрт тохиолдоод байгаа зүйлээ зөвлөмөөр байна та бүхэн хараал хэлэхгүй, тоглоом шоглоом хийхгүй зүгээр өөрсдийн бодлоо хэлж туслаач.
Би жапаанд сурдаг ирээд 3 жил болжийно эхнэртэйгээ их сургуулийн 3 курсдээ танилцсан. Бид үерхээд удаагүй би жапаанд сурахаар ирсэн. Би ирээд удаагүй 1 жил гарантай болоод Монгол буцах үеэр эхнэрээ өөр ажлынхаа залуутай мсж бичиж байсанг мэдсэн гэхдээ тэр үед хол байгаа болохоор бас шинэ ажилд ороод удаагүй болохоор тэгсэн байх гэж бодоод нээх тоолгүй уучилчихсан.
Гол асуудал нь энэ жил бид 2 гэрлэлтээ батлуулсан гэтэл хэд хоногийн өмнө манай эхнэрийн найз бүсгүй надад санамсаргүй гэхүү санаатай гэхүү ажлын газрынхаа хамт нэг өрөөнд суудаг залуутай унтсан гэдгийг нь хэлсэн. Би яг л зүрхний өвчнөөр үхчээгүй надад үнэхээр хэлэх үг ч олдохгүй байна.
Гэтэл би жапаанд гэр бүлийн визээр эхнэрээ авч байгаа материалаа хүлээж байгаа. Эхнэр болохоор нэг л удаа ажлынхантайгаа ууж яваад гэртээ хүргүүлэхдээ буудалд унтсан гэж хэлжийгаа.
Би саллаа салцгаая гэж хэлэхээр би энэ олон жилүүдэд зөвхөн чамайг бодож ирсэн чи салаад явбал би үхнэ гээд байгаа.
Энэ бүхнийг дүгнээд хэлэхэд чи ямар их тэвчээртэй залуу вэ гэж та бүхэн бодож байгаа байх учир нь манай эхнэр миний буруугаас болж нэг талынхаа өндгөвчийг авахуулсан бид хичээж байгаа боловч хүүхэдтэй болохгүй байгаа, өндгөвчөө авахуулах үед нь би түүнд хэзээч ганцааранг чинь хаяж явахгүй гэж амалсан.
Тэхээр би хаяад явдаг энэ хүүхнээс хүүхэд төрөхгүй бол надад бүр их хэцүү болно эмэгтэй хүн хүүхэдгүй бол тэд юуны төлөө амьдрах юм.
Би энэ удаад уучлаад үзвэл яах бол гэж их түгшиж байна өөрөө болохоор хамт байвал би хэзээч ийм зүйл гаргахгүй ээжийнхээ нэрээр амлий гээл уйлаад байгаа би яах ёстой вэ???