Quantcast
Channel: Секс.мн
Viewing all articles
Browse latest Browse all 10654

Туулаад гарсан, туулж буй амьдралын туршлагаа төлөвлөгөөнд нэг сайхан зөвөлгөө өгөөч…

$
0
0

gq_35

Би одоо 25 настай, ганц бие залуу, хувийн компанид ажилладаг, албан тушаал цалин мөнгөний хувьд санасныг бодоход хурдацтай дээшээ явж байгаа, өөрийн мөрөөдлөө зорилгоо болгосон, яваандаа цаг нь болохоор дуртай зүйлээ хувийн бизнесээ болгох гээд бага сагаар бэлдэж л байна. Санасандаа хүрэхийн тулд өглөө хамгийн түрүүнд ажилдаа ирж, орой хамгийн сүүлд явж, амралтын өдөр бүтэн ажиллаж, ямар ч ажилд сэтгэл зүрхээ зориулаад л явж байна.

Харин сүүлийн үед сонин бодол толгойнд орж ирээд, одоо байгаадаа жаахан эргэлзээд зовоогоод байдаг болчихлоо. Яасан гэхээр хамт амьдарч байсан найз охиноосоо ажлаасаа болж шалтаг хайсаар байгаад салаад жил гаруй болж байна. Үнэндээ ажлын садаа болоод би өөрөө зохицуулж чадахгүй байсан юм. Одоо бол зорьсондоо хүртлээ эхнэр, бүр найз охинтой ч болохгүй гээд өөртөө итгүүлчихсэн. Адаглаад 3 жилийн дараа бүр 30 гарч байж эхнэртэй болно гэж боддог. Харин сүүлийн үед ийм зүйл ихээр анзаарагдах боллоо найзууд маань бүгд шахуу эхнэр хүүхэдтэй болчихсон уулзах бүрд л хүүхдээ, гэр бүлээ яриастай, нялуураастай, ажлын залуус орой гэрлүүгээ яараад л, эхнэр нь утасдаад л, өглөө ирэхдээ эхнэр ингэлээ, хүүхэд тэглээ, бид нар ингэж амарлаа гэсэн яриатай. Харин хэзээ ч эд нарын иймэрхүү үйлдэл яриаг тоодоггүй би сүүлийн үед ихээр тоож, өөр дээрээ тавих боллоо.

Өчигдөр бүр гэрт оронгуут хүйтэн хөндий байдал, хоосон ор орой бүр угтдаг гэдгийг анзаараад бүр хямарчихлаа.. Ингэж байгаад гэнэт нас барчихвал яанаа, аль эсвэл хийгээд байгаа бүхэн минь утгагүй болчихвол яахуу, амжилтанд хүрч чадахгүй бүтэлгүйтвэл яахуу гэх мэтчилэн бодох боллоо. Бодоод байхад миний үлгэр жишээ авдаг бүх л мундаг хүмүүс бага залуудаа гэрлэсэн, чемдонтайгаа нийлсэн байдаг санагдахын. Нэг найз маань чи хүнтэй суугаачээ одоо бол чамд нэг бол годгонсон жоохон охин, нэг бол бонустай хүүхэн л таарна шүү, аль эсвэл засарч буй хүнд гар гэж хэлсэн нь бас санаанаас гарахгүй юм гэтэл би одоо биш бүр 3 жилийн дараа хүнтэй сууна гэж бодоод байдаг. Энэ мэтчилэн бодол их ажлын хажуугаар орж ирээд байхын…

Миний хувьд гэр бүлийн амьдралыг яагаад ч ажлын өмнө тавьж чаддаггүй, гэтэл ажлаад байгаа зорилго чинь гэр бүлээ сайхан аз жаргалтай амьдруулах багтдаг биздээ яагаад байгаагаа ч мэдэхгүйн. Физологийн асуудал дээр бас шууд хүүхэн өдөх авъяас билэг заяагаагүй, царайлаг уба биш, таалагдсан бол тэр болгон илэрхийлж сураагүй болохоор өөр замаар массаж энэ тэрхэнээр сардаа ганц ч юмуу шийдээд л явж байна, энэ нь аюултай ч огт тийм юмгүй байхаас дээр санагддаг. Энд бичиж буй том том асуудлын хажууд миний энэ асуудал өчүүхэн хэдий ах эгч нар, үеийн нөхдүүд туулаад гарсан, туулж буй амьдралын туршлагаа төлөвлөгөөнд нэг сайхан зөвөлгөө өгөөч…

Би ч бас нэг тийм ажлын мал бол биш шүү. Байгалийн сайхныг харахуйц голын урсгалыг сонсохуйц газар намрын налгар орой цагаан өнгөтэй, 2 давхар зуслангийн байшингынхаа гадаа ээжийгээ миний дүү нарын хүүхдүүдтэй миний хүүхдүүдийг тоглохыг хараад инээгээд сууж байхыг, тэр үед нь би тагтан дээрээ ажлынхаа төлөвлөгөөг бичиж дуусаад хажуугийн түшлэгтэй хөдөлдөг сандал дээр ном уншиж байгаад дутуу унтсан эхнэрээ зөөлнөөр сэрээгээд өвөр дээрээ суулган, шотланд дарс тулган уух зорилго, зураглал, мөрөөдөл бас байнаа байна…


Viewing all articles
Browse latest Browse all 10654

Trending Articles