Quantcast
Channel: Секс.мн
Viewing all articles
Browse latest Browse all 10663

Энэ их зовлон шаналалаас залхаж байна

$
0
0

Woman crying

Би гадаадад сурдаг оюутан 28 настай. Анхандаа гадаадад ирээд бүх зүйл шинэ содон бүгдийг шинээр эхлэж байгаа мэт үнэхээр сайхан сонирхолтой одоо л амьдралыг мэдэрч өөрөө биеэ дааж амьдарч байгаа мэт сайхан сэтгэгдэл төрж байлаа. Гэтэл гай таарч манай хамаатны ахын шинэ эхнэрийн хүүхэд ирж таараад эхэндээ ч би юман чинээ тоодгүй байлаа. Зүгээр байсан намайг өдөж хоргоож өөртөө дасгаад 2 жилийг үзлээ. Энэ хугацаанд хамгийн сайхан бүхнийг мэдэрч хайр гэдгийн сайхныг мэдэрсээн гэвч юм анхнынх шигээ байдаггүй дээрээс нь юм бүхэнд эмэгтэйчүүд бид хохирч үлдэдгийг яс махандаа тултал мэдэрлээ.

Анхандаа бүх зүйл сайхан байж харах болгонд зүрх минь догдолж тэр хүн хүртэл намайг хараад догдолж байгаа мэдрэмж үнэхээр гайхалтай сайхан байсан. Энэ бүхэн удаан үргэлжлээгүй салж чадахгүй байсаар 2 жил өнгөрсөөн. Гэтэл нэг л өдөр бүх хоосон амлалтууд салхи шиг надаас замхарч одсоон гэнэт л надаас салий болий чамаас муу хүн бараг л байхгүй гэж хэлэх хэлэхгүй муу үг бүхнээр хэлж гар хүрч хүртэл үзсэн. Дээрээс нь би энэ хүнээс 2 ч удаа жирэмсэн болж гаргах зориг байсан ч хулчгар новшоос болж гаргаж чадахгүй 2 сайхан үрээ алдлаа. Энэ үед надад ямар байсныг хэн ч ойлгоогүй бүгд надаас холдсон надад хүнээс сонсмооргүй аймшигтай үгийг өдөр болгон хэлдэг байсан.

Сүүлд жирэмсэн боллоо гэхэд наадахаа 10 сар гэдсэндээ тээгээд усыг нь гаргаад бүтээж ал ч гэж хэлж байсан удаатай би үнэхээр энэ бүх зовлон шаналал надад хүнддэж хэцүү байсан ч одоо хүртэл түүнийг хайрласан хэвээр л байна. Тэгэхэд 2 удаа хүүхдээ авахуулж байхад хүртэл надад тус нэмэр болсон зүйлгүй одоо өөр хүүхэнтэй жаргаж түүнийгээ сюрприсэнд умбуулж явна аа. Би үнэхээр яах ёстой вэ та бүхэн минь надад зөвлөөч би өмнө нь болий гэж зөндөө хэлдэг байсан ч байнга эмэгтэй хүний эмзэг сэдвэн дээр дөрөөлж хэдхэн үг хэлээд л уярааж орхидог. Би зүгээр л ингээд өөрөө бие сэтгэл хамаг юмаараа хохироод үлдмээргүй байна. Тэрийг яавал дээр вэ? Олон хүний үг ортой байж тус нэмэр болж энэ их шархалсан зүрхийг минь жоохон ч гэсэн дэвтээж урам зориг зөвлөгөө хайрлаач та бүхэн минь…

Note: There is a poll embedded within this post, please visit the site to participate in this post's poll.


Viewing all articles
Browse latest Browse all 10663

Trending Articles