Quantcast
Channel: Секс.мн
Viewing all articles
Browse latest Browse all 10654

Гарах гарц сонголт хийхэд минь туслаач

$
0
0

munguuuu

Сайн байна уу гол зүйлдээ шууд ороё энэ нийтлэлийг яаралтай гаргаад өгөөрэй хүмүүсээс зөвлөгөө авах гэсийн. Миний бие 23 настай нөхөр хүүхэдтэй жирийн л амьдралтай. 7-р ангиасаа ээжээсээ өнчирч ах дүү 2-тойгоо үлдсэн юм. Эцэг минь хөгийн новш байж таараад хүүхэн дагаад биднийг бүр орхиод явсан юм. Энэ хугацаанд Булганд аав ээжээс минь үлдсэн арктай нэг өрөө байранд минь бид 3-г харахаар ээжийн 3 дүү нь бидэнтэй цуг байдаг байсан юм. Ах бид 2 ч ээлж ээлжээрээ оюутан болж хот руу явж дүү ганцаараа ээжийн хамгийн том эмэгтэй дүүтэй үлдсэн юм.

Гэтэл 2011 онд аав ээж ах бид 4-н нэр дээр байдаг байрыг ахын нэр лүү шилжүүлмээр байна. 4 хүний нэр дээр байхаар байрны чинь мөнгө их гараад байна гэсээр аавын оролцоогүйгээр ах руу шилжүүлсэн, гэтэл угтаа ах руу биш өөрийнхөө нэр лүү шилжүүлээд байрыг минь 4 жилийн өмнө банкны барьцаанд тавиад одоо юу юугүй хураагдах гэж байна. Ийм өөдгүй эгч гэх нэртэй луйварчинг шорон руу нь явуулах уу эсвэл өнчин өрөөсөн хэцүү байхад хоолоор таслахгүй байсныг нь бодоод уучлах уу?

Харсаар байж ээжийн минь эд эс бүхэн шингэсэн гал голомтоо алдах эсвэл хүн чанаргүй луйварчинг шоронд хийгээд байраа буцааж өөрсдийн нэр дээр болгуулах гэлээ гэхдээ энэ асуудал нэлээн хүнд шатандаа явж байгаа хэрэг гэнээ. Цэвэр өмгөөлөгчийн чадвар шаардсан хэрэг өмгөөлөгч заавал хөлслөх хэрэгтэй дунджаар 1 сая 200 гэж байгаа тэгээд ингэн ингэн хөөцөлдөөд байраа ч авч чадахгүй нэгнийгээ шоронд бас хийчдэг. Үнэндээ аймар эргэлзээд та бүхнээсээ зөвлөгөө хүслээ. Гол нь хугацаа их яаруу байгаа. Өнөөдөр 2015 оны 11 сарын 9 харин банкнаас өгсөн сүүлийн хугацаа 11 сарын 13 гэсэн бүр шаналаад хэцүү юмаа. Зөвлөгөө өгч туслаач…


Viewing all articles
Browse latest Browse all 10654

Trending Articles