Quantcast
Channel: Секс.мн
Viewing all articles
Browse latest Browse all 10654

Ээжийн хэлснээр би арчаагүй амьтан, намайг хэн ч тоохгүй тоож ч байгаагүй…

$
0
0

R-D-1050-Edit

Сайн байцгаана уу. Манай нэг найз охин 3 жилийн өмнө нөхөртөө хууртаад сэтгэлээр унаад энэ сайтад юм бичиж байсныг гэнэт санаад би бичиж үзэж байгаа минь. Энэ хүмүүсийн сэтгэгдлээс өөрийнхөө зөв буруу бодож явааг олж мэдэж болох юм шиг санагдсан юм.

Би одоо 31 настай эмэгтэй, эрэгтэй хүнтэй огт үерхэж үзээгүй, аав ээжтэйгээ амьдарсаар. Сүүлийн үед надад маш хэцүү санагдаад байх боллоо. Бүх зүйл огт утгагүй хүн яах гэж амьдардаг юм болоо ч гэх бодол төрөөд, их хачин байх болсон. Манай гэр бүлд ээж дарга гэсэн үг, бүх зүйлд ээжийг бүгд сонсдог. Би багаасаа л ээжийгээ их хүндэлдэг бас сүрддэг, гэвч сүүлийн үед ээждээ их уур хүрээд ч байгаа юм шиг их тэрслүү зантай болоод удаж байна. Ээж маань намайг ахлах ангид байхаас л найз залуутай байхыг хорьдог аль л бүтэхгүй сарлайсан айлын охид л тэгдэг гэх мэтээр загнаж бас үгэлсээр ирсэн.

Харин сүүлийн үед гэнэт намайг үзэх дургүй харахаараа л нүдэнд нь хог орсон юм шиг байнга ингэж үгэлдэг боллоо “түргэхэн хүнтэй суугаад яваад өгөхгүй байгаад байхын, зай болоод өгөхгүй, чиний сайн хүнтэй суухыг харнаа, чи хүнтэй суугаад зодуулна, нусаа хацартаа наана, хүнтэй суувал царай муутай уйланхай хүүхэдтэй болно, хүүхдээ өсгөж чадахгүй арчаагүй юм чинь, ийм арчаагүй юмыг хүн тоох уу тоохгүй” гээд л өөр зөндөө олон юм үглэнэ.

Зарим ярьсан юмыг нь би зориуд сонсохгүй өөр юм бодож суудаг юм. Ээж маань их гоёлох гангалах дуртай бие гоё авч явдаг гоё ч хүн, гэхдээ намайг бага байхаас одоог болтол эмэгтэй хүүхэд болохоор гоё байгаасай гэж огт бодож байгаагүй юм шиг санагдах юм, зүгээр л өвөл даарахгүй өвдөөд үхчихгүй бол л болоо бас ном сур гэдгээс өөр зүйлд огт санаа тавьж ирээгүй. Ийм барагдуу энгийн эмэгтэй юм болвуу гэхлээр өөрөө маш гангалах дуртайг нь харахаар сонин. Би яахав ээждээ одоог болтол өсгөж хүн болгож эрдэм ном сурахад дэмжсэнд нь баярлаад явбал болоо л гэж бодсоор ирсэн.

Гэхдээ би дандаа бакалавр магистердаа улсын тэтгэлгээр сурч ээж ааваасаа мөнгө гаргуулаагүй. Би багадаа өөрөөр хэлбэл ахлах ангидаа ороод эмэгтэй юм болохоор хааяа гоё байчих гээд хэрэндээ өөртөө байгаа юмаа зохицуулаад хувцаслах гээд ер олигтой хувцас байдаггүй байсан. Оюутан боллоо бас л олигтой хувцасгүй хөдөө царайлсан юм явсаар нэг мэдсэн онц дүнтэй төгссөн. Ажилд ороод авсан цалингаараа гайгүй хувцаслах боллоо, гэтэл ээж маань надад сонин үг хэлэх болсон “чиний хувцас яасан их юм, гоё юмоо, би ч та нарын насан дээр та нарыг төрүүлээд сайхан хувцаслаж чаддаггүй” байсан гээд л нэг л ёозгүй хараад ууртай ч байгаа юм шиг байдал үзүүлдэг.

Би анхныхаа цалинг аваад л ээж аавдаа бэлэг өгсөн санагдаж байна. Тэгэхэд баярлаачгүй тоогоогүй ээ. Би яг үнэнийг хэлэхэд сэтгэлд нэг л би гоё байх эмэгтэйлэг байх гэдэг нь муухай зүйл юм шиг мэдрэмж төрдөг болоод удаж байна. Би эмэгтэй хүүхэд юм болохоор ээжтэйгээ дотно байхыг хүсдэг гэвч ээж надаас нэг л сонин хөндий юм шиг. Манайх амьдралын боломжтой айл, гэвч ээж дандаа л зовлон ярих дуртай, нэг удаа аав надад дэлгүүрээс плаж авч өгөх гэсэн чинь тэгэж давраахгүй шүү гэж аавд хэлдийн, тэд хангалттай мөнгөтэй байсан тэр үед. Ээж маань гэрийн ажилд дургүй, аавыг өвдөөд ёолоод үхлээ гээд хэвтэж байхад хүртэл тв-р Солонгос кино үзээд огт тоохгүй, аавын ор дэвсгэрийн даавуу гэж аймаар хиртэй байхад огт тоохгүй би аавыг өрөвдөөд даавууг нь угааж өгнө.

Би ухаан орсноос эхлээд аав ээжид хоол хийх хувцас дотуур өмдийг нь угаах биеийг нь барьж өгөх бүх зүйлд аав хийдэг, харин аавд ээж огт тусладаггүй, ээж гэрийн ажил хийхлээрээ бөөн уур уцаар болдог одоо ч тийм. Тэгсэн хэрнээ надаас байнга чи охин эмэгтэй хүүхэд гэр сайн цэвэрлэ юм угаа хоол хий гээд үгэлж гарна. Би яг юу гэх гээд нуршаад байгаа бэ гэхлээр би сүүлийн үед эмэгтэй хүн болж төрсөндөө гутраад дургүй байдаг болсон, эмэгтэй хүн болох дургүй бас өөртөө итгэх итгэлгүй бүгд ээжийн хэлснээр би бол арчаагүй амьтан, намайг хэн ч тоохгүй тоож ч байгаагүй.

Хамгийн хүнд асуудал нь намайг хүнтэй сууж алга болоод өгөхгүй гэх нь аймаар сонсогдоод байх юм. Би сүүлийн үед гэрээсээ яваад бие даагаад амьдаръя гэж бодож үзсэн гэвч өөртөө итгэхгүй бас аавыг өрөвддөг гэх мэт нэг л хулчгар зантайгаа уягдаад хаашаа ч гүй явна. Хүмүүсээ надад зөвлөгөө өгөөч би арчаагүй өөдгүй байгаа биз. Та бүхэн юу гэж бодож байна…

Note: There is a poll embedded within this post, please visit the site to participate in this post's poll.


Viewing all articles
Browse latest Browse all 10654

Trending Articles