Сайн байна уу би зөвлөгөөө авах гэсэн юмаа. Одоо 20 настай нөхөр маань надаас 20 ах одоо 40 настай нэг охинтой охин минь 2 настай. Би гэдэг хүн одоо нөхрөөсөө салаад эцэг эхийндээ ирээд 4 сар өнгөрлөө. Анх нөхөртөө хайртай болоол сууж байлаа одоо тэгтэл тэр хайр майр нь алга болждээ. Бид хоёр суугаад одоо 3 жил болж байна гэрлэлтээ бол батлуулаагүй өргөдөл бичиж хүүхдээ аавынх нь овгоор овоглосон.
Салах болсон шалтгаан нь нөхөр маань өдөр болгон архи уудаг би гэдэг хүн энэ 3 жилийн хугацаанд архийг нь зөөдөг нэг нь байж одоо салсандаа маш их баяртай байгаа. Тэр хүн буцаад нийлий гэж их л гуйж байгаа. Надад бол нийлэх бодол огт байхгүй би ямар насан туршдаа энэ хүний архийг зөөж амьдрах биш.
За тэгээд гол асуудалдаа орий. Би одоо нөхрийнхөө хөрөнгөнөөс авч чадах болвуу? Шүүхдүүл охин бид 2-т юм ноогдох болвуу? Нөхөр маань их даварсан залуу байдаг гэхүүдээ. Нэг оффис тэрийгээ түрээслүүлдэг 4 өрөө байртай машинтай зуслангийн хоустай. Гэрлэлтийн баталгаа байхгүй байсан ч ядаж шүүхэр охинд минь юм ноогдох болвуу нөхөр бол салуул хөрөнгөнөөсөө бид 2-т өгөхгүй гэсэн. Би одоо яавал дээр вэ?