Ливи, Сири, Тунис, Египет зэрэг улсуудад элдэв өнгийн хувьсгал гарч улс орон нь тогтворгүй болж, зэвсэгт мөргөлдөөн тасрахгүй байгаатай холбоотойгоор өдөр болгон олон мянган дүрвэгсэд Европын зорих болсон. Тэдний дийлэнх нь Англид очиж чадвал ажилгүйдлийн тэтгэмж, амьдралын нөхцөл нь хамаагүй дээр гэсэн цуурхалд итгээд ямар ч аргаар хамаагүй тийшээ очихыг хичээдэг.
Түгээмэл ашигладаг нэг арга нь ачааны машины ард нуугдан Ла Маншийн хоолойгоор сэм нэвтрэх.


























































