Quantcast
Channel: Секс.мн
Viewing all articles
Browse latest Browse all 10648

Жирэмсэн эхчүүд ба архидалт

$
0
0

Effect-of-Alcohol-during-Pregnancy

Жирэмсэн эмэгтэй согтууруулах ундааны зүйл хэрэглэхэд архи нь эхсээр дамжин үр хөврөлд хортой нөлөө үзүүлдэг болох нь батлагджээ. Архины шалтгаант хөврөлийн эмгэгтэй хүүхдүүдийн толгой жижиг, нүд солир, оюуны хомсдолтой бие бялдарын хөгжил нь саатанги, толгойн хэлбэр нь зөв биш, хөдөлгөөний хөгжилт нь муу байдаг байна.

Эцэг эх нь хоёулаа эсвэл аль нэг нь архичин гэр бүлд жирэмсний хордлого, дутуу төрөлт, зулбалт, төрөх үеийн бүтэлт зэрэг эмгэгүүд харьцангуй элбэг тохиолддог. Нэгэн судалгаанаас үзэхэд жирэмсэн үедээ архи уудаг байсан 386 эмэгтэйн 272 нь /зулбах/ үр зулбасан буюу амьгүй хүүхэд төрүүлсэн, эсвэл амьд төрсөн хүүхэд нь эхний 7 хоногтоо эндсэн баримт байна.

Амьд үлдсэн 114 хүүхдээс 91 нь 8 нас хүрэхэд унадаг өвчтэй, оюун ухааны хомсдолтой эсвэл мэдрэл сэтгэхүйн өвчтэй байжээ.

Архичин болсон хүүхдүүдийн 39 %-д нь эцэг , эх, 33%-д нь бусад хүмүүс 25%-д нь өөрсдөөс нь арай ахмад боловч нөхөд нь нөлөөлсөн байдал дөнгөж 3%-нь тодорхой бус шалтгаанаар архаг архичин болсныг эрдэмтэд тогтоожээ.

SOURCE: www.103.mn


Viewing all articles
Browse latest Browse all 10648

Trending Articles