Quantcast
Channel: Секс.мн
Viewing all articles
Browse latest Browse all 10653

Магадгүй үхэгсдын оронд жинхэнэ аав ээжтэйгээ уулзах ч юм билүү… /2/

$
0
0

olloo_mn_1420591767_skynews.img_.1200.745

Та бүхний зөвөө. Би ёстой л хүний ач тус мэддэгүй эргүү амьтан юм шиг байна. Үүнийг анх бичиж байхдаа хүртэл хальт мульт ажлынхаа завсар зайгаар л бичсэн юм. Тодорхой юм бичиж чадаагүй дээ хүлцэл өчий. Намайг А гэдэг би 17 настай эрэгтэй 2-р курс байх ёстой даанч энэ 2 маань мөнгөгүй гэсэн шалтгаанаар сургуульдаа явж чадаагүй англи хэлтэй IELTS шалгалт өгөөд 5.0 оноо авсан. Уг нь 5.5 ч юмуу жоохон өндөр байсан бол бакалаврын тэтгэлэг зөндөө байдаг юм байна лээ Солонгос хэлэндээ анхан шатанд харилцаж чадна одоо Герман хэл сурж байгаа ийм нэг хүн байгаа юмаа.

Би 6, 7 настай бага байхаасаа л энэ гэрийн арын албыг бүгдийг нь л авч явж. Энэ тэгэхдээ энэ юу ч биш л дээ миний хийх ёстой ажил гэж энэ 2 хүн миний аав ээж гэж итгэж явсан цаг саяхан. Бага байхаасаа л зодуур, хэл амны дарамтыг мэдэрж өссөн. Тэр үед хэлж буй муу үгийн тоолгүй энэ бол миний буруу би л буруу юм хийснээс болж ингэж байна гэж боддог байлаа. Тэгтэл энэ жил би санамсаргүйгээр энэ 2-н ярьж байхыг сонссон “одоо энэ шээсийг зайлуулвал яадын өчнөөн жил зориулж хүн болголоо шүү дээ аав ээж 2 нь ч бид 2 гомдохооргүй болсон биз” тэр үгийг сонсоол хамаг дэлхий хөмрөх шиг болсон.

Би ер нь хэний, юуны төлөө энд ертөнцөд ирсэн юм бол тэр өдрөөс хойш энэ 2-н харьцаа аймшигтай болсон. Тэр болгонд тэсээл гардаг л байв одоо миний тэвчээр үнэхээр алдагдаж байна. Та нарын зөвөө ийм ч эцэг эх олдохгүй хүүхдүүд зөндөө л байдаг байх гэж би дөнгөж сая бодлоо. Би энэ хүмүүст мэдээж маш их өртэй бас би ямар арчаагүй амьтан болохоо ойлгож авлаа. Хүний өөдөөс хараал ганц ч үг хэлж чадахгүй хэтэрхий хаалттай хүүхэд болж олигтой дотны найз ч байхгүй хүн чинь яаж зориг гаргаж энд нийтлэл бичсэн юм болдоо. Би бас нэг ойлгосон зүйл аав ээжийг оролж чадна гэсэн хүмүүс надад ингэж хандаж байгаа юм чинь бусад хүмүүс яаж хандах нь ойлгомжтой санагдчихлаа. Одоо би аль болох бүгдийг өөрөө хийхийг хичээх болноо баярлалаа…


Viewing all articles
Browse latest Browse all 10653

Trending Articles