Quantcast
Channel: Секс.мн
Viewing all articles
Browse latest Browse all 10651

Энэ шаврын хаалт байгаад л байх юм

$
0
0

512982671_d1

Сайн байцгаана уу. Сайтын зочиддоо энэ өдрийн мэнд хүргье. Би нөхөртэйгөө хамт амьдраад 7 жил болж байна. Бид 2 нас чацуу, 27 настай, 3 настай охинтой, би одоо 5 сартай жирэмсэн. Зээлээр авсан нэг өрөө байртай. Асуудал юу вэ гэхээр нөхрийн маань дүү 3-р курсын оюутан эрэгтэй хүүхэд юм. Анх оюутан болоод л манайд ирсэн. Надад ерөөсөө таалагдахгүй их хэцүү юмаа. Өөрийнхөө гэрт дураараа ч байж болохгүй ядаж байхад нэг өрөө байранд нээх олуулаа. Дээрээс нь тэр хүүхэд гэрт байх хугацаандаа хичээл ч хийдэггүй ер нь юу ч хийдэггүй, өглөө гараад л орой орж ирнэ. Ажил хийдэг юмуу гэхээр үгүй. Сургууль дээрээ хичээл хийдэг юмуу гэхээр бас үгүй юм шиг байгаа юм.

Гаднаас орж ирээд л бэлэн идэх юм идчихээд л нөөтбүүк юмуу утсаа тэврээд хэвтээд өгнө. Хоол болонгуут босч ирж идчихээд л буцаад л нэт ухаад хэвтчихнэ. Шөнө 2, 3 цаг хүртэл нэт ухаад унтахгүй, хажуугаар нь хүмүүс амарч байхад байн байн босоод л аяга таваг тачигнуулаад л ус уугаад юм иднэ. Тэр чимээнд нь би амархан сэрчихнэ. Буцаад унтаж чадахгүй хэсэг болно. Ингээд л сайн амарч чадсан юм байхгүй өглөө босоод л ажилдаа явна. Амралтын өдөр өдрийн 2, 3 цаг болтол унтана. Босч ирээд бас л юм идчихээд л хэвтээд өгнө.

Зарим хичээлгүй өдөр гэрт өнждөг юм шиг байгаа юм. Бид 2 ажлаа тараад орой 7-8 цагийн үед гэртээ ирнэ тэгэхэд өдөржингөө гэрт зүгээр байсан хирнээ ядаж орой хоол хийх махаа ч гаргаад гэсгээчихгүй унтаад юмуу нэт ухаад л хэвтэж байна. Ах нь чи өнөөдөр эрт ирсэн юмуу, гэрт өнжсөн юмуу гэхээр тийм гэнэ. Тэгээд мах шөл гаргаад ногоо арилгаад хоол хийх юм бэлдээд байж болдоггүй юмуу юу хийж байдгийн гэхээр юу ч дуугарахгүй хэвтээд л байна. Би ажлаасаа ирээд хоолоо хийгээд дуусахаар босч ирж хоол идчээл хэвтээд өгнө. Заримдаа бүүр уур хүрмээр юм нь юу гэхээр өдөржингөө зүгээр унтаж хэвтчихээд яг шөнө болоод хүн амрах цагаар гэнэт ухаан орсон юм шиг хичээл хийх гэж байна гээд гэрэл асаагаад суучихна.

За тэгээд оюутан хүүхэд л болсон хойно гэр оронд хэрэглээний зүйлс хоол ундны мөнгөнд юу л нэмэр болов гэж дээ. За тэгээд 00-г бол бусниулна шүү дээ. Тосгуур луу нусаа нийгээд л ядаж тэрийгээ усаар урсгаж болно доо тийм юм байхгүй хаа сайгүй тосгуурны ханан дээр бөөн хатсан нус, суултуур луу зогсоогоороо шээнэ, тэр нь цацраад суултуур бөөн хар шээс, тэрийг нь би л цэвэрлэнэ. Усанд орчоод ваннаа ч угаахгүй хирээ хананд нь наалдуулаад л орхино. Заримдаа ч бухимдаад энэ завааруулсан юмнуудаа өөрсдөө цэвэрлэж бай гээд л хэлнэ. Тэгж хэллээ гээд ямар цэвэрлэх биш дээ.

За тэгээд манай нөхрийн хувцасыг дураараа авч өмсөх бол бүр юу ч биш. Яг л өөрийнхөө юмыг өмсөж байгаа мэт. Хир болгоод л тавьчихна. Ах нь юм хэлэхгүй байхад би ч хүний өмнөөс бухимдаад яахав гэж бодсон хирнээ л уур хүрээд байх юм. Өдий 20 хүрсэн хүн гэхэд арай ч ийм арчаагүй сэтгэлгээтэй байж болохгүй биз дээ. Одоо дахиад жил хагас тэсчихвэл сургуулиа төгсөх юм. Гэтэл би энэ хавар дахиад төрөөд манайх гэдэг айл бүл нэмэх гээд байдаг. Энэ шаврын хаалт байгаад л байх юм. Ядаж 2 өрөө байр байсан бол ч яахав. Миний айж байгаа зүйл гэвэл төгсөөд ажил хийгээд тусдаа гартлаа манайд байх юм биш биз дээ л гэж айж байна.

Ер нь бол энэ байрны урьдчилгаа мөнгийг нөхөр бид 2 хувааж гаргасан. Талаас илүүг нь миний ээж аав 2 үлдсэнийг нь нөхөр цалингийн зээл авч гаргасан. Хадмууд нэг ч төгрөг өгөөгүй. Хоолны мах шөл бол дандаа миний аав ээж 2 даана. Мах худалдаж авдаггүй угаасаа авах мөнгө нь хүрэлцэхгүй. Энэ байрны зээл нөхрийн нэр дээр. Гэхдээ нөхөр маань урьдчилгаанд авсан цалингийн зээлээ л төлдөг харин байрны зээлийг би сар бүр төлнө. Дээрээс нь сар бүрийн байрны мөнгө бусад хэрэглээний мөнгөө бид 2 хувааж төлдөг. Би ер нь яг ямар хүнтэй амьдраад банйаа. Бүр бодохоор уур хүрээд ядаж энэ тэнэг дүү нь бахйгүй бол арай л өөр шдээ гэж бодох юм.

Яахав хүнд ямар ч үе байж болно хэзээ нэгэн цагт миний хүүхдүүдэд тус болох байлгүй дээ гэж уужуу ухаанаар тайван байхыг хичээгээд ч тайван байж үнэхээр чадахгүй нь ээ. Урт юм нуршсанд уучлаарай. Би зүгээр л сэтгэл доторхоо уудлах гэсэн юм. Баярлалаа.


Viewing all articles
Browse latest Browse all 10651

Trending Articles