Сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэнд. Би энд 1 асуудлаа бичиж та бүхнээс зөвөлгөө авх гэсийн. Элдэв янзаар доромжлохгүй байхыг хүсье. Хүмүүс бид чинь сэтгэлийн амьтан биз дээ. Би одоо 24-тэй хүн харахад даруухан тийм л бүсгүй. Их сургуулиа төгсчөөд одоо магистераар сурч байнаа.
Миний асуудал бол одоогоос 2 жилийн өмнө анх хүнтэй үерхэж бас унтаж үзэж байсан. Тэгээд би удалгүй жирэмсэн болж их аз жаргалтай байсан ч удалгүй найз залуу минь надаас явж би их сэтгэлээр унасан. Тэгээд төгсөх жил байсан болохоор их завгүй байж юм л бол завгүй бас тэрийг бодохгүй байхаар их юм хийж суух болсон.
Тэгээд сургуулиа төгсчихөөд хөдөө ээж аав дээрээ байж байгаад төрөхөөр болж хөдөө явсан гэтэл очоод удаачгүй бие минь муудаж дутуу төрж хүүхэд минь хүн болж чадаагүй юм. Энэ цагаас эхлэн эрэгтэй хүн, хайр дурлал гэдэг миний амьдралд байх ёсгүй гэж өөр өөртөө хэлдэг болсон. Би хүнийг хайрлаж дурлах итгэх ямар үр дүнд хүрдгийг хатуу ойлгосон.
Гэхдээ гол учир нь энэ биш л дээ сүүлийн үед 2 сар үргэлжилж байнаа. Эвгүй тийм секс зүүд зүүдлээд тэгээд шөнө сэрчих юм. Заримдаа бүр норцон байхын. Эрэгтэй хүнд нойтон зүүд гэж байдаг гэсэн. Харин эмгтэй хүнд байдаг юм болуу?
Төрсний дараа эмэгтэй хүний хүсэл нь хэр нэмэгддэг юм бол? Найз нөхөд ойрын хүмүүсээс зөвлөгөө авий гэхээр гаж донтон шиг сонсогдох байх гэж бодоод чадахгүй юмаа. Хүмүүс намайг нээх даруухан номын гээд байдаг болохоор асуух хүн бахйгүй хэцүү байна. Би хайр дурлал инээ тэрээ гэж явмааргүй байна. Сүүлийн үед хамтрагчтай болох талаар бодож байна энэ хэр зөв бэ?
Надад туслаач…