Би жил гарангийн өмнө захидал бичиж байсан санагдах юм. Тэр үеэс хойш интернетэд оролгүй удлаа. Энэ олон тустай сайтыг яаж харалгүй орхих билээ. Яг л над шиг ганцаардсан хүмүүс олон байдаг юм байна тэдний ихэнх нь эмэгтэйчүүд байх юм. Өрх толгойлоод хүүхэд ажил амьдрал гэж яваа над шиг эрчүүд өнжөөд буцах өнгө үзэмж төгс эрвээхэй биш үүрдийн амьдралын хань болох бүсгүйг л хайж байдаг байх. Гэвч хайж явах зав ч гарахгүй юм харилцаж танилцах зориг ч хүрэхгүй юм хэнийг нь нөхөртэй хэнийг нь ганц бие хэнийг нь хүүхдээ дагуулсан эх хүн гэдгийг ч мэдэх арга алга.
Монгол бүсгүйчүүд маань бүгд л үзэсгэлэн төгс сайхан болж харахаас ханилахын заяа байх биш гээд хүнтэй танилцах зүрх хүрэхгүй өдий удлаа. Гэтэл хүү минь өсөж томроод байдаг би гэдэг хүн амьдралын нугачаанд ноён нуруугаа авчихгүй ганцаараа явах хэцүү байх юм. Тоонот гэрийн тулах багана нь байдаг шиг гэр бүл болж хосоор амьдрах нь хүмүүний заяа ажээ. Ганцаараа энэ амьдралаа хөл дээр нь босгох нэлээн ч зүтгэлээ зүтгэсний үр дүнд амьдрлаа ч хөл дээр нь тогтоолоо. Харин хань ижилгүй хорвоог барна гэдэг хэцүү даваа юм гэдгийг ойлголоо. Олон жил ганцаараа байхаар би ч хүү минь ч зожиг болох янзтай. Ядахнаа ганц бие аав ээжүүдийг уулзуулж танилцуулдаг газар байдаггүй бололтой огт танихгүй нэгэнтэй шууд утсаар яриад уулзаж танилцана гэхээр бие биедээ таалагдаа уу үгүй ч үү.
Миний насан дээр хүнтэй танилцана гэдэг 18-тай охид хөвгүүд хоорондоо танилцаж үерхэхээс хэцүү юм байна. Би нохой жилтэй 182 см 72кг зөөлөн ааштай хүүхдэд хайртай нээлттэй өөдрөг архи дарс хэрэглэдэггүй үнэнч шударга талдаа энгийн л эр бас эцэг хүн. Бид 2 баян биш ч боломжийн 2 идэхгүй ч хоосон хонохгүй машин тэрэг байр сууц хоол унд гээд нийгмийн дундаж амьдралаар амьдардаг. За ингээд болох шивдээ зориг гаргаад биччихлээ. Айвал бүү хий, Хийвэл бүү ай гэдэг…