Quantcast
Channel: Секс.мн
Viewing all articles
Browse latest Browse all 10663

Эцэг тогтоолгох шинжилгээ хийлгэхгүй санаатай байна…

$
0
0

web-women-money-thinking

Сайн байцгаана уу? Миний нөхөр надтай суухаас өмнө өөр хүүхэнтэй байж. Гэхдээ тэр 2 зөвхөн унтах гэж уулзацгаадаг байсан. Надтай үерхэж эхэлж байхад тэр хүүхэн нь жирэмсэн байсан. Нөхөр маань надад анхнаасаа ийм нэг хүүхэн байгаа гэж хэлж байсан. Тэр хүүхэн нь нэлээн явдалтай хүүхэн болохоор манай хүн хүүхдийг зөвшөөрөөгүй авахуул гэж хэлсэн ч тэр таг чиг алга болчоод хүүхдээ төрүүлсэн байсан. Одоо хүүхэд нь 4 нас хүрэх гэж байгаа. Бид 2 ч гэсэн 2 хүүтэй том нь 2 настай бага нь 2 сартай.

Одоо нөгөө хүүхэн чинь гэнэт гарч ирснээ шүүхэд өгнө тэтгэмж тогтоолгоно гээд л байгаа. Би уулзаад бүхдийг хууль журмын дагуу хийе гэсэн. Миний анзаарснаар эцэг тогтоолгох шинжилгээ хийлгэхгүй санаатай байна. Энэ тохиолдолд хуулийн дагуу шийдүүлээд төлөх тэтгэмжээ төлөөд явсан нь дээр үү мөн эцэг байх эрхээс татгалзвал тэтгэмж өгөхгүй байж болох болов уу?


Viewing all articles
Browse latest Browse all 10663

Trending Articles