Орчин үед эрчүүд аль болох булчинлаг, гоолиг харагдах гэж мөнгө цагаа гамгүй үрж байхад Африкт эрэгтэйчүүдийн гоо сайхны талаар тэс өөр ойлголттой нэгэн омог Африкт амьдарч байна. Боди нэртэй энэ омгийн эрэгтэй хүн хэдий чинээ том гэдэстэй байна тэр чинээгээр үзэсгэлэнтэй, өөртөө итгэлтэйд тооцогдож хүүхнүүдийн дунд эрэлт ихтэй байдаг аж.
Ингээд ч зогсохгүй жилдээ 1 удаа хэн хамгийн том гэдэстэй вэ гэсэн өвөрмөц уралдааныг эрчүүдийнхээ дунд зохион байгуулдаг. Тэмцээн эхлэхээс 6 сарын өмнөөс эрчүүд нь олны нүднээс тусгай газар бүгж жин нэмэн, гэдэс гүзээгээ томруулах тусгай хоолны дэглэм сахиж эхэлдэг аж.
Note: There is a poll embedded within this post, please visit the site to participate in this post's poll.