Инээдтэй ч гэх юм уу? дэмий ч гэх юм уу? 1 асуулт байна. Би бүүр жоохон хүүхэд байхдаа л өглөө босоод ванны өрөөний тосгуур руу шээж чаддаг болох гэж тэмүүлдэг байсан. Тосгуур руу шээж чаддаг болвол өөрийгөө нэг л их өндөр том эр хүн болсон гэж төсөөлөх хүсэл байсан юм шиг байгаа юм. Цаг хугацаа өнгөрсөөр эхлээд өлмийгөө өргөж, дараа нь 15-16 настай болох үеэс зүгээр зогсож байгаад шээж чаддаг болсон.
Хамгийн гайтай нь би одоо 40-н нас гарсан ч энэ зуршилаа хаяж чадахгүй юм. Тусдаа гараад ч ялгаа алга. Ванн жорлон тусдаа байранд байж үзлээ хамтдаа байранд байж үзлээ яг адилхан. Өглөө босоод л 00-д ороод яг хажууд суултуур байж байхад нөгөө л тосгуур руугаа хүйтэн усаа гойжуулж байгаад шээнэ. Гэхдээ зөвхөн өглөө босоод шүү бусад үед бол зүгээр суултуурт шээдэг. Усны чимээнд бие засах нь тааламжтай байдаг юм бол уу гээд усаа гойжуулж байгаад суултуурт босоогоороо бас суугаагаараа шээх гэж зөндөө л үзлээ нэмэр алга, нөгөө л сурсан зангаа өгүүлээстэй.
Гадуур явж байгаад энд тэндэхийн 00-д ороод бие засаж байхдаа тосгуур руу нь нүднийхээ булангаар байнга хараастай. Энэ одоо тэгээд гаж уу эсвэл эмгэг үү? Над шиг ийм хүн байдаг болуу? Яаж хэвийн болох уу? За тэгээд 40 хүрчээд ийм юм асуугаад гээд битгий үгээр бөмбөгдөөд байгаарай дандаа хүчирхийлэл хууран мэхлэлт үзэн ядалт унших уйтгартай биз дээ. Хүн болгонд л найз нөхөд ойр дотны хүндээ хэлж чаддаггүй нууц байдаг байлгүй дээ хэхэ.