Quantcast
Channel: Секс.мн
Viewing all articles
Browse latest Browse all 10648

Би одоо яах вэ, секс хүнд хэр их хэрэгтэй вэ?

$
0
0

Яг одоо яахаа ч мэдэхгүй уйтгар гунигт автан сууж байна. Олон жилийн өмнө нэг залуутай танилцсан, уулзаж учирсан. Хайртай гэдэг үгийг ч бие биендээ хэлсэн. Халуухан шөнүүд байсаан байсан. Хамгийн их дурсагддаг нь ийш тийш юманд явах хэрэгтэй болоход яг л өөрийнх нь үүрэг юм шиг дуугүй дагаад л хань болоод явдаг байсан. Хэдэн жилийн дараа тэр минь эхнэр хүүхэдтэй болсон. Би түүнээс 2-3 эгч, бас хүүхэдтэй байсан болохоор хүнтэй сууя гэж боддоггүй байсан. Түүнийг өөрийнхөөрөө амьдраг дээ гэж бодсон. Хувийн амьдралаа ч бусдад дэлгэх дургүй, өөрөө болгоод явах минь л сайхан санагддаг байсан. Цалин сайтай ажил олж хийсээр өнөөдөр бүх юм надад байгаа ч аз жаргал л алга. Түр зуурын сэтгэлийн хөдөлгөөнд автахгүй гэж сэтгэл зүрхээ өөрөөсөө ч нууж явсан минь буруу байж. Түүн шиг над руу тэмүүлдэг хүн ахиж таараагүй гэх үү, би өөрөө л нүдээ аниад өнгөрөөсөн байх.

Тиймээ тэр надад одоо ч хайртай гэж хэлдэг. Анх танилцсанаас хойш 13 жил өнгөрч байна даа. Нэгэнт амьдрал болоогүй болохоор холдоё л гэж бодсон, хайртай гэж хэлэхээс нь ч сүүлдээ залхсан. Хайрынхаа төлөө тэгээд тэр юу хийсэн юм бэ гэж ч гомдсон. Сүүлийн удаа утасны 2 талаас уйлж яриад үүнээс цааш хэн хэнийгээ зовоохоо больё гээд тохироод салах шиг санагдсан. Нэг хэсэг чимээгүй болж мартаж эхэлсэн. Гэтэл тэр мартахыг хүсэхгүй байгаагаа хэлсэн, сүүлийн үед бүр их залгаж мессэж бичдэг боллоо. Уулзахыг зөвшөөрөхгүй, түүнээс юу ч хүсэхгүй байна гэж хэлсэн болохоор ч тэр үү, мобигийн 20 жилийн бэлгүүдийг өөртөө ирснийг бүгдийг над руу явуулах юм, өөр яаж ч чадахгүй байгаа бололтой, инээд ч хүрмээр юм шиг.

Гэхдээ намайг яаж ийсээр байгаад л уйлуулж орхих юм. Зарим үед яг 2 талд бие биенээ бодож хүсдэг байх, хэдхэн үгтэй мессэж ирэхэд л хоолой зангирч цээж давчдаж ажил дээрээ ч биеэ барьж чадахгүй нулимс урсаад. Дуу цөөтэй ч хэлдэг ярьдаг байсан үгнүүд нь санагдаад, даруухан төрх нь нүдэнд харагдаад байх юм. Тэр үед хэрэв амьдрая сууя гээд шулуудсан бол өдийд ингэж байхгүй байсан гэдгээ л ойлгож байна. Өнөөдөр яг л тийм өдрийн нэг байлаа. Ажил ихтэй байна гэхээр залгаад л за за гээд таслах юм хөөрхий минь. Тэгээд л хайртай шүү гэсэн хоёрхон үгээ бичих юм. Нэгэнт оройтсон баймаар. Юу бодож явдаг юм бол доо тэр хүн. Яагаад эргэж холбогдоод байгаа юм бол. Хүн хүсэл сэтгэлээ захирч дийлэхээ больдог юм уу. Бид 2 одоо залуу хүмүүс ч биш болсон. Намайг ажил дээр ирж харсан шүү дээ.

За яахав намайг за л гэх юм бол эргэж уулздаг болох сонирхолтой л байгаа. Тэглээ гээд бид 2 жаргалтай болох уу. Сексийн хувьд бол өөр хэнээс ч аваагүй ханамж таашаалыг тэрнээс авч байсан үнэн. Хүнээс зайдуу л газар байвал тэврээд үнсээд илж таалаад л унадаг байсан. Гар нь бол хөхөн дээр байнга. Шөнө болоход би нөгөө юмныхаа дараа шууд л унаад өгдөг байхад тэр нээх их унтахгүй бие, хөхийг минь илээд үнсээд хөхөж таалаад өглөө болгодог ч үе байсан. Би одоо гайхдаг юм. Яагаад тэгдэг байсан юм бол доо гээд. За тэр ч яахав, хамгийн гол юм түүнтэй эргэж уулзах уу яахав гэдэг л байна. Би яг одоо энэ чигээрээ байхыг хүсэхгүй болжээ, хүнтэй сууж хүүхэд гаргамаар байна, тэгтэл тэрэнтэй эргэж орооцолдвол ганц 2 шөнийн жаргал эдлэх л юм биз, туушгүй юм гэдэг өөх ч биш булчирхай ч биш хэвээрээ л үлдэнэ. Чин үнэндээ миний дотор миний үзэл бодлыг өөрчлөөд жаахан санаачлагатай хандсан ч болоосой гэсэн бяцхан хөндүүрлэл байдаг болохоор өмнөх шигээ юу ч болоогүй юм шиг инээгээд уулзаж чадахгүй.

Ер нь нүүр тулж уулзана гэдэг хэцүү байна. Ганц удаа үхтлээ архи ууж уулзаад тэрний хүслийг биелүүлээд бодож явдаг бүхнээ хэлээд салмаар ч юм шиг. Ядахад цуг ажилладаг гэр бүлтэй нэг залуу чамд юм бүхэн харамгүй заяасан сайхан хүүхэн гээд нууц амрагууд болъё гээд татаж чангаагаад амар заяа үзүүлэхгүй юм. Үнэндээ эр хүнтэй ойртоогүй олон жил болсон, бүр цаашаа далд орчихсон дур хүслийг минь өдөөж гаргаж ирээд болохгүй маа. Хүлээн зөвшөөрье гэхэд би нь ядахад 2 эр хүнийг хэзээ ч зэрэг бодож чадахгүй хүн юм. Үүнээсээ болж зөндөө тохиолдлыг хажуугаараа гаргаж байсан. Түүнээс тийм ч хөлдүү амьтан биш. Энэ байдлаасаа яаж гарахав. Хүний амьдрал, тэр тусмаа эмэгтэй хүний залуу нас маш богинохон гэдгийг одоо л ойлгож мэдэрч байна. Юу ч бодолгүй архи уугаад хэн нэгий нь шууд дуудах уу яахав???


Viewing all articles
Browse latest Browse all 10648

Trending Articles