Quantcast
Channel: Секс.мн
Viewing all articles
Browse latest Browse all 10653

Хохь чинь ш дээ, хохь чинь… /2/

$
0
0

Би өмнө нь “Хохь чинь ш дээ, хохь чинь” гэдэг захидлыг бичиж байсан бүсгүй байна. Одоогоос 5 орчим жилийн өмнө бичиж байжээ. Тэр үед нас залуу, цус шингэн, хортой шартай байж. Тэр захидал дээр бичиж байсан бүхнийг хийсэн шүү дээ. Одоо бол огт харамсдаггүй. Харин ч одоо маш сайхан амьдралтай болсон. Харин ч би тэгж залхаан цээрлүүлж, хэлье гэснээ хэлж, хийе гэснээ хийсэндээ одоо харамсдаггүй. Дутуу санагддаг юм. Яагаад гэвэл тэрэнд байр авч өгөөд салсандаа одоо харамсаад байдаг. Юу ч үгүй дуусгах ёстой байсан. Даанч ээж, аавыг нь өрөвдөөд яаж ч чадаагүй. Аав, ээж нь маш сайн хүмүүс байж билээ.

Одоо хэн нэгэнтэй нийлчихээд доромжлуулаад “Би одоо яах вэ? Ямар шийдвэр гаргах вэ?” гээд уйлаад сууж байгаа охидод хандаж хэлэхэд “НЭГ УДАА АРААР ТАВЬСАН БОЛ ДАХИЖ АРААР ЧИНЬ ТАВИНА. ДАХИН ДАХИН ӨӨРИЙГӨӨ ТИЙМ АРЧААГҮЙ ДОРОМЖЛОЛ ҮЗҮҮЛЖ БАЙХЫН ОРОНД ӨНӨӨДӨР НААД АМЬДРАЛАА ЗОГСОО. ТУУШТАЙ, ХАТУУ ШИЙДВЭР ГАРГА” гэж захимаар байна.

Амьдралд эр нь ч бай, эм нь ч бай нэгнээ хүндэл, хайрла, хайртайгаа харамгүй харуул. Хайргүй бол тэр амьдралыг цааш үргэлжлүүлээд хэрэггүй. Хайргүй гэдгээ шууд хэл. Цаад хүн чинь хайргүй гээд хэлэхэд битгий өөдөөс нь хайр гуй. Чамд жинхэнээсээ хайртай, чи жинхэнээсээ хайрлах тийм хүн гарч ирнэ. Амьдралыг эхлүүлэхэд хэзээ ч оройтно гэж байхгүй. Зөвхөн чин сэтгэлээсээ чамтай насан туршийн амьдралаа өнгөрүүлэх тийм хүнийг олох хүртлээ ганцаараа яв. Олоход хэцүү ч гэлээ хүмүүстэй үерхээд үз, амьдраад үз болохгүй бол эртхэн салж өөрийн аз жаргалаа хай. Хүн хайрлаж, хайрлуулах гэж энэ хорвоод ирдэг болохоос доромжлуулж, шаналж, зовж, аврал эрж хайх гэж ирдэггүй. Чи өөрийнхөө төлөө өөрөө тэмцэнэ. Чиний төлөө хэн ч юу ч хийхгүй, хийж чадах ч үгүй. Би яах вэ? гээд арчаагүй царайлаад суух биш би маргаашийн жаргалынхаа төлөө өнөөдөр энэ зовлонг дуусгах ёстой гэдэг зориг зүрхтэй бол.

Намайг зодож жанчаад зовоогоогүй ч гэлээ залуу сайхан насыг минь гундааж амьдралыг минь там болгож байсан. Тэхдээ тэрийг би зогсоож чадсандаа одоо маш их баяртай явдаг. Яагаад гэвэл тэр зориг, тэвчээр, тууштай тэмцэл байгаагүй бол өнөөдрийн миний аз жаргал байхгүй байсан. Хамт байгаа хүнээ “Энэ хүн болохгүй байна. Би салмаар байна” гэж бодож байгаа бол зоригтой алхам хий. Дутагдалгүй хүн гэж байхгүй. Энд би жижиг сажиг дутагдал дээрээс өлгөж аваад салж сарниад бай гэж зөвлөөгүй байна.

Чамайг араар чинь тавьсан, зоддог, чам руу орилж чарладаг, сэтгэлзүйн хувьд дарамтад байлгахыг оролддог тийм хүмүүсийн дэргэд, эрхэнд нь ороод байгаад байхгүй хэрэггүй гэж хэлж байна. Мөнгө төгрөгний асуудал бол амьдралын салж нийлэхийг шийддэг зүйл биш гэж бодож байна. Мөнгө, байр, машин, 2 талын эцэг эх, ах эгч гэсэн ач холбогдолгүй зүйлсээс болж салж сарниж байгаа бол ёстой “Хохь чинь ш дээ, хохь чинь” гэмээр байна. За тэгээд бүгдэд нь гэр бүлийн сайн сайхан, аз жаргалыг хүсье. Хүн сайн ханьтай учирна гэдэг тэнгэрийн умдаг атгалаа гэсэн үг шүү дээ.


Viewing all articles
Browse latest Browse all 10653

Trending Articles