Quantcast
Channel: Секс.мн
Viewing all articles
Browse latest Browse all 10665

Зөв үү?

$
0
0

27 настай дээд боловсролтой төрийн албанд ажилладаг нэг хөөрхөн хүүтэй жирийн л нэг эмэгтэй. Нөхөртэйгөө танилцсанаас хойш 9 жил өнгөрчээ. Энэ хугацаанд хөөрхөн хүүтэй болсон. Анхны тэврэлт, анхны үнсэлт гээд эмэгтэй хүний нандигнадаг бүхий л зүйлсийг түүндээ зориулж түүнээсээ мэдэрсэн. Бид хоёр өдий болтол тусдаа гараагүй би сурах боловсрох дуртай гэрээсээ байнга л хол байна, нөхөр жолооч бараг л гэрт байдаггүй. Хамт байгаа үедээ бид манайд байдаг. Хүү маань ээж дээр маань өссөн.

Эхний үед бүх л зүйл болоод байсан бид ойлголцдог байсан сүүлийн хоёр жилийн хугацаанд энэ байдал тэс ондоо болж хувирсан. Анги хамт олноороо баярлах үе хүн юм чинь зөндөө л байна. Гэлээ гэхдээ баярлаж байна гээд байнга шоудаж, архи ууж, нөхрөө араар нь тавиад байдаг хүн бий биш л дээ. Миний тэр анги хамт олноороо нийлэх асуудал жилд 2-3 цаад тал нь 2 цаг гээл гэртээ харина. Харин энэ бол манай нөхрийн хувьд том асуудал хэзээний гудамны янхантай амьдарч байгаа юм шиг л хардана, facebook шалгана. Хэн нэгэн эр хүйстэй хүнтэй чат бичих, ангийнхантайгаа марзагнах бол манай нөхрийнхөөр араар тавилт.

Чи надаас уйдаа юу чи их өөр болж гээл. Хүн юм чинь хүн зүгээр байхад элдвээр хэлээд байхаар сэтгэл гэдэг юм чинь хөрнө биздээ. Одоо тэр хүн рүү утгагүй дайрч давшлах нь бүр хэтэрч сүүлдээ зодоон болж хувирч байна. Би одоо жирэмсэн хоёрдох хүүхдээ тээж байна. Хүүхэд тээж төрүүлнэ гэдэг бол миний хувьд маш том эрсдэл. Үндсэндээ төрөх эсрэг заалттай. Гэхдээ би өөрийнхөө амь насаар дэнчин тавиад төрнө гээд гүрийж явахад гэрт байх 3 хоногийн хугацаанд уур уцаартай хоол хийж өгснийхөө төлөө бусад хүүхнүүд зүгээр төрж болоод байхад чи яахаараа чаддаггүй юм, наад хүүхдээ төрүүлж чадахгүй бол зайл гэж байгаам даа.

Одоо тэгээд тэрний бодлоор би жирэмсэн байж бас эр эргүүлээд явчихаж магадгүй гэнээ. Новш гэж би ер нь ингэж хэлүүлэх юу хийсийн. Тэгээд хүн элдвээр хэлж хүний голд ортол гомдоож нус нулимстай хутгачаад уучлаарай би хичээнээ за тэгээд хичээгээд үр дүн хаана гараад байгаа юм. Уучлах тусам бүр л илүү их доромжлол илүү их гомдол авах юм. Би энэ хүнээс салий гэж сүүлийн саруудад байнгын бодож байна зөв үү?


Viewing all articles
Browse latest Browse all 10665

Trending Articles