Сайн байна уу? Нөхрөөсөө салаад 5 хонож байна. Ийм зүйл болно гэж бодож явсангүй. Салалтын дараа орь ганцаараа үлдчихсэн юм шиг. Итгэж явсан нөхөр ч үгүй тэр одоо өөртөө таалагдсан бүсгүйгээ олчихсон жаргалтай явж байгаа. Харин би сайхан сэтгэлээ хуваалцчих найз ч үгүй. Илүү дутуу хайр дурлал бодохыг ч хүсэхгүй байна. Сэтгэл бачуурч хэцүү байгаа ч гэсэн хоёр үрийнхээ төлөө тэмцэж сэхэх ёстой гэж бодож байна. Тэгэхдээ яаж гэдгээ мэддэггүй ээ. Болдог бол хүүхдүүдээ аваад гадагшаа гарчихмаар л байна. Ядаж байхад охин минь хоёрхон сартай. Хүү минь 3 настай. Хүн хүнтэй энэ намайг нэг л өдөр орхиж магад гэсэн болгоомжлолоор дүүрэн, тусдаа бодолтой тусгаар санаатай амьдрах ёстой юм байна.
Хамгийн сайн найз бол миний нөхөр, хайртай хүн минь хүүхдүүдийн минь аав би энэ хүнтэй нэг санаатай байх ёстой гэж хэдэн жил хичээж, тэр хүнийг хайрлаж халамжилсны эцэст ингээд үлдэнэ гээ санасангүй итгэж чадахгүй нь ээ. Надад халамжтай байсангүй ажил ихтэй болоод тэр биз гэж боддог байлаа, сүүлд нь намайг огт тоохоо болилоо тэр үед нь гомдоллоод хэдэн үг хэлчихсэн чинь салъя өөртөө хайртай халамжтай хүнээ ол гэсэн. Тэгээд л шүүхэд өргөдлөө өгсөн. Үнэндээ надаас харьчихсан сэтгэлтэй байсныг ойлголоо. Би араас нь нэг ч чаргууцаагүй явуулчихсан. Нэгэнт надаас явсан сэтгэлийн араас чаргууцах нь гарз ядаж нэрээ бодъё гэж бардамнаж байгаа царай юм даа. Одоо харин өөрийгөө нийгэмшүүлж, ажил төрөл эрхэлж, хүүхдүүдээ сайхан өсгөж, сайхан амьдрахын тулд ямар алхам хийхээ мэддэггүй ээ. Аргаа олохгүй байна. Сул дорой байгаадаа гутарч байна. Олон гэр бүлд салал хагацал битгий үзээсэй. Хүний сэтгэл хувирдаггүй байгаасай.