Сайн байна уу танай сайтыг байнга уншдаг. Би нөхөртэйгөө амьдраад бараг 20 жил болж байна. Бас олон хүүхэдтэй 40 гаран насны эмэгтэй. Хүний амьдрал эрээнтэй бараантай алдаа оноогоор холилдон сүлэлдсээр амьдарч байна. Миний амьдралын утга учир хэдэн хүүхэд маань л байна. Энэ он жилүүдэд сайхан түүх дурсамжтай өдрүүд байсан боловч одоо тэр дурсамжийг хэрүүл хийсээр байгаад бараг л харлуулаад дуусчээ. Надад ч алдаа оноо аль аль нь байгаа. Нөхөртэйгөө үргэлжлүүлээд амьдарна гэхээр уучилах орон зай энэ зүрхэнд байхгүй бололтой. Аль хэдийн шархалсаар дүүрчихсэн байна. Энэ хүний сэтгэл ч ханаж цадахыг мэдэхгүй бололтой. Харин ч намайг зовоож л байвал бах нь ханадаг байх.
Би хэдэн хүүхдээ элэг бүтэн амьдраасай гэж өөрийгөө хаяж хүүхдээ бодож амьдарсаар ирсэн. Цаашид энэ чигээрээ амьдарна гэвэл удахгүй үхэх шинжтэй. Эмнэлэгт шинжилгээ өгсөн чинь эрүүл эрхтэн алга. Би угаасаа хавдар тайруулсан тийм ч сайн биетэй хүн биш. Гэтэл сэтгэл санааны байдлаасаа болоод бүр л өвчин нэмэгдээд байдаг бололтой. Одоо надад хүүхдээ өнчрөөгүй өөрийгөө илүү ихээр зовоохгүй байх ганц арга бол гадагшаа явж ажиллах нэрээр энэ хүнээс холдох. Ингэвэл өдөр болгон хэрүүлгүй бас нулимсгүй. Хүүхдүүд санах л байх хэцүү байх л байх гэхдээ үхсэнээс дээр биз дээ. Энэ чигээрээ эндээ байвал сэтгэл санаагаар бараг үхэх байх. Яаж гарч ажиллах вэ хүмүүсээ надад туслаач гэхдээ бас биеэ эмчлүүлж биед маань тохирсон хөнгөн ажиллах боломжтой газар байна уу туслаач…