Мартын 8 боллоо мартын 8 гэдэг миний хувьд баяр гэхээсээ илүү сэтгэлийн шарх сэдэрдэг хэцүү өдөр болоод уджээ. Хайртай эмээ хайртай ээжийгээ 3 жилийн зайтай алдсан. Түүнээс хойш энэ өдрийг үзэн яддаг болсон. Мартаар баярлуулах эмээ ээжгүй хүн үнэхээр хэцүү байдаг юм билээ. Ер нь март ч гэлтгүй заримдаа сайн яваагаа хэндээ харуулах гэж ингэтлээ зүтгэнэ вэ ч гэж бодогдох юм. Мөнгөтэй боломжтой боллоо гэхэд баярлуулж ачийг нь хариулж тэтгэж өргөх ээжгүй байна гэдэг амьд явсны бас нэгэн там юмаа. Хадам ээжийг баярлуулъя гэхээр анхнаасаа ярвайгаад зиндаархаад нэг л дорд үзэж дээрэлхэх гэсэн аястай хандаад эхэлсэн болохоор сэтгэл нэг л онцгүй хөндий болчихсон. Яаж ч хичээгээд баярлуулахыг хүсэхгүй байна өө.
Одоо ч гэсэн хүнд бас сэтгэл зүрх сэмэртэл үг хэлнэ, санаатай юмуу санаандгүй юмуу бүү мэдээ. Нөхөр маань ээжийгээ баярлуулъя гэж ярих нь битгий хэл очих ч дургүй тэд нар нь намайг л явуулахгүй байгаа юм шиг ирсэнгүй гээд л үгээр идээд очихоор нэг л хүйтэн олигтой юм ч ярихгүй, ам нээвэл хүн доошоо хийсэн үг хэлдэг болохоор сүүлдээ очихоос ч дургүй хүрэх юм. Хадам аав ээж биш байсан бол аль хэдийн ана мана үзэлцээд адилхан доош нь хийхсэн. Харин ч өөрсдийнх нь охидууд ажил ч хийж үзээгүй, сургуулиа хаяад хүүхэд гаргасан хүмүүс л байдаг. Надад бол хүүхэд хараад өгөх ч хүн байхгүй 2 хүүхдээ нөхөртэйгөө ээлжлээд хүн амьтан гуйгаад л хардаг байсан. Би хувийн компанид нягтлан хийдэг өдий хэмжээнд хүрэх гэж өнчин өрөөсөн хичнээн зовсон билээ.
Дээд сургуулиа төгсөөд ажилтай байхдаа нөхөртэйгөө танилцсан. Тэд нар намайг өдий хэмжээнд хүргэсэн юм шиг л би бараг л өртэй юм шиг л өөрсөддөө үйлчлүүлэх гээд л зөвхөн тэд нар амьдарч байгаа юм шиг л байх юм. Надад ах дүү хамаатан байдаггүй юм шиг байнга л ир ир ирсэнгүй гээд л зөвхөн тэд нарыг очиж баярлуулах ёстой юм шиг л. Хүний сэтгэлийн хамаг эмзэг бүхнийг хөндөөд байхаар хэн дахин дахин хөндүүлж зовох гэж очоод байхав дээ. Тэгж хүнийг өөрсдөө түлхдэг байж хажуудаа хүчээр байлгах гээд байдаг нь ямар учиртай юм болоо. Хадам ээжтэй болохоороо хамаг бүхнээ зориулна гэж боддог байлаа одоохондоо ч ёстой мэдэхгүй ээ, цаашид л юу юм гэхээс. Ер нь ч дээрдэхгүй биз дээ. Хичээж үзсэн өөдөөс шууд ус цацдаг юм дөө. Над шиг байдалд байдаг хүн байдаг болов уу?