Quantcast
Channel: Секс.мн
Viewing all articles
Browse latest Browse all 10653

Хүүхэд гарсны дараа энэ хүнд дурлах болов уу?

$
0
0

021

Надад нэг охин их сайн байдаг юм. Нэг охин ч гэж, манай ээжийн найзынх нь ганц охин л доо. Надад сайн болоод жил хагас орчим болж байна. Ээжийн найз болохоор ээжүүдийг угийн мэднэ дээ, та нар. Сайн хүнтэй нийлүүлчих гээд л шахаад байдаг. Ээжийн дайсан дээр гардаг шиг. Уулзахаараа л тэр охинтой нийлчих, суучих, сайхан хүүхдүүдийг чинь гаргаад өгнө л гээд байдаг юм. Манай 2 тэр охинд их сайн, нөгөөх нь ч манай хоёрт сайн, ээж нь бас надад аягүй сайн. Угийн сайн охин байдаг юм, их хүүхдэд хайртай, хоол гоё хийдэг, илүү дутуу зуршилгүй, би анх танилцсанаас нь хойш хүн муулж байхыг нь нэг ч удаа харж байгаагүй юм байна. 

Сар гарангын өмнө ээж нь томилолтоор явах болчихоод гэртээ ганцаараа байж чаддаггүй (нээх хөөрхөн 20 хүрчихээд аймар аймхай) гээд манай 2-нд байхсан чинь найзууд нь бас ирж хонох болчихоод. Гэхдээ тэр найзууд ирсэнийг ч ээж комби зохиочих шиг болсог юмаа, яалтчгүй манайд хоно гэж дайраад, тэр ч татгалзахгүй манайд хэд хонохоор болсон. Тэгээд жаахан балай юм болсоон, манайх 1 өрөө, яалтчгүй хамт унтахаар болоод унтсан чинь шөнө гэнэт цээжин дээр юм дараад авдаг юм, сүнсэнд даруулчлаа гэж бодсоныг нь яана, цочоод харсан чинь мань охин дэрэлчихсэн, надруу хардагийн. Би угийн нэг тийм сэрэл ихтэй ч гэхүү, хүнтэй ойртоогүй жил орчим байсан даа ч тэр үү, яалтчгүй мэдрэмжээ дийлэхгүй унтчихсан юмаа. Яг хийх гэсэн чинь өвдөх бол уу гээд айсан хоолойгоор асууж байсан. Тэр охин өмнө нь хүнтэй унтаж үзээгүй гэдгийг нь би яагаад ч юм мэдээд байна. Тэгтэл цус гараагүй, хальс нтр мэдрэгдээгүй. (Энийг нэтээс уншиж байсан юмаа, өмнө нь. Ямар нэгэн хүнд юм өргөх зэрэг шалтгаанаас болоод онгон хальс цоорчихдог гэсэн) Гоё л байсан л даа, яг дуусчихаад хажууд нь хэвтэж байхад гэнэт юу хийчих вээ гээд айхтар харамсаж билээ.

Онгирч байна, донжуан гэж битгий бодоорой. Би тийм мөнгө төгрөгтэй, сүрхий царайлаг хүн биш ч гэсэн надад эмэгтэйчүүл дутдаггүй. Шууд секс гэдэг утгаараа биш шүү! Зүгээр л ямар ч үед надад эмэгтэй хүн хажууд гараад ирдэг, хэзээд л байдаг. Харин угийн дотогшоогоо хүн болохоор ч юм уу, дотносох гээд ирвэл зайгаа барьчихдаг, тэд нарын хэнтэй нь ч дотносохыг хүсдэггүй юм. Тэгтэл энэ охинтой мэдэхгүй ээ, тэр үед яасан ч юм, сэрэл мэдрэмжээ дийлээгүй ч юм уу. Гэхдээ энэ охин үргэлж л бусдаасаа өөр санагддаг. Хэзээ ч гомдоож болохгүй, муухай ч харахаасаа эмзэглэдэг тийм хүн байдаг даа?

Манайд 2 хоночихоод буцсан. Тэгсэн сая юм нь ирэхгүй болохоор нь (эмэгтэй хүний сарын юм яг сарынхаа тэднээс тэдэнд тогтмол ирдэг юм шиг байна лээ) тест аваад үзсэн чинь жирэмсэн гэж гарсан гээд эмэнэлэгт очоод үзүүлтэл 3 долоо хоногтой жирэмсэн гэнээ. Би их хүүхдэд хайртай л даа, үргэлж л охинтой болох юмсан гэж мөрөөддөг байлаа. Жирэмсэн гэдгийг нь сонсоход их догдолж билээ, баярлаад л. Ямар охин бол, намайг дуурайсан бүлтгэр, давхраатай нүдтэй болов уу гээд л. Гэхдээ хамгийн аймар нь юу вэ гэвэл, надад энэ охинд сэтгэл байхгүй. Дээр хэлсэн шиг би их дотогшоогоо хүн л дээ, нилээн юм боддог, хүнтэй хэт ойртох дургүй.

Одоо жирэмсэн амьтан ээжтэйгээ тэнд зовж байхаар гэртээ авчирчих уу? Хүүхэд гарсны дараа энэ хүнд дурлах болов уу? Энэ хүүхдийг ямар ч л байсан гаргана. Би аав болно. Магадгүй би энэ охиныг гэртээ авчираад бид хоёр хамт амьдарна. Удахгүй 3-уулаа болно. Хөөрхөн охинтой болно. Ажил минь ч томроно. Сайхан гэр бүл болно. Тэр үед би энэ хүнд сэтгэлгүй, гэтэл дээр хэлсэн шдээ, надад эмэгтэйчүүл их байдаг аа гэж, ямар зүрхийг захирч болох биш, гэнэт би өөр хүнд дурлачихвал яана аа? Ямар ч хариуцлагатай байя ч гэсэн зүрхийг бид захирч чаддаггүй шүү дээ. Би өөр хүнд дурлалаа ч гэсэн тэр хүн рүү энэ хоёр хөөрхөн амьтаныг хаяад явахгүй нь тодорхой. Гэхдээ л би сэтгэл дотроо ахиж зовж, шаналахаас үнэхээр айгаад байнаа, яг үнэндээ. Би бараг л 10 жилийн depression (сэтгэл гутрал, хямрал, өөртөө итгэлгүй болох өвчин)-ээсээ эдгээд одоо л хүн шиг сайхан амьдарч байна, ажил төрөл ч бүтээд сайхан байна. Би энэ хүнд дурлаж чадах болов уу? Хайргүй хүнтэйгээ хөөрхөн охидуудыгаа бодоод насан туршидаа хамт амьдрах болов уу? Ядахад би мастераараа Германд сурах гээд 9 сард явах ёстой юм, хамт аваад явчих уу?

Манай ээж удган хүн л дээ, нэг удаа сахиус ороход нь асуусан юм, энэ хүнтэй суувал хань болох уу гэхэд хүүхдэд хайртай, сайхан энергитэй, эвдрээгүй охин байна, чамайг хүн шиг аваад явна, ээж чинь аль хэзээний гарт нь өөрийнхөө юмыг зүүлгэчихэж, энэ охин тийм хурдан холдохгүй ээ гэсэн. Заяаны хань минь л юм шиг байгаа юм. Энэ сүүлийн долоо хоног бүр дотор хүнтэйгээ тэмцэлдээд яахаа мэдэхээ байлаа, төрөлхийн зөрүүд  хүн чинь намайг гэдэг хүнээс зугтаад өөрийг нь тоохгүй хүн рүү л зүтгэчих гээд байх юм. Матрын ордыг ч хэлэх үү, манай ордныхон нэг ийм зөрүүд, өөртэйгөө тэмцсэн, зөрчилдөөнтэй л хүмүүс байдаг даа…

Тэр намайг гээд байдаг тэр хүмүүсээс би асууж байсан юм, яагаад, миний юунд нь тэгтлээ болоод байдаг юм гэхэд эршүүд, эр хүн шиг нэг тийм өвөрмөц гэнээ. Гэхдээ би одоо их сул дорой хүн шиг харагдаж байгаа биз? Та нарын мэддэг хүчтэй, чадалтай эрчүүлийн дотор ч ийм сул дорой хүн, хүчтэйтэйгээ хамт байж байдаг байх…


Viewing all articles
Browse latest Browse all 10653

Trending Articles