Quantcast
Channel: Секс.мн
Viewing all articles
Browse latest Browse all 10653

Эрэгтэй хүмүүс бүгд ийм аймшигтайгаар хувирдаг юмуу, нэг муу таксинд суусанд янхныг хараад уу?

$
0
0

0825cf8bfa2d16e7e75b62f1a2a47405

2011 онд нэг залуу намайг хоргоож, эргүүлж эхэллээ. Би нилээн мяраалаг биетэй, нөгөөх маань чөрийсөн юм. Би хүнтэй унтах байтугай үерхэж ч үзээгүй 23 нас хүрсэн байсан. Тэр надад хайртай болсон гээд манай нэг өрөөнд бараг хамт амьдарч эхэлсэн. Хэдэн өдрөөр өрөөнөөсөө гаралгүй шахам байдаг байв. Хайртай дуртай, хамт байхгүй бол хэцүү байна гэсээр бараг 1 сарын дараа ээж аав нь бэр гуйж орж ирсэн. Ээж аав хэтэрхий түргэн шийд гаргаад байна гэж хэлсэн ч бэр гуйж орж ирэхэд нь зөвшөөрлөө. Тэгээд нэг нурж унах гэж байгаа амбаар шиг байшинд аваачсан. Тэрийг нь би гэрээ гэж санан, хүн амьдрахад тухтай болгосоон. Хоол унд, секс, гэр орны ажилд би хэнээс ч дутахгүй сайн гэж боддог. Манай хадмууд ч хүүг нь сайхан авч яваад баярлалаа гэдэг байсан.

Хагас жилийн дараа би жирэмсэн болж, хүндрэлтэй төрөөд хүүг маань ээж аав 2 хүн болгож өглөө. Тэр хооронд хадмууд хүүг минь 1-2 удаа л харж байсан, шинэ жил цагаан сараар л аваачсан гэсэн үг л дээ. Удалгүй би дахиад жирэмсэн болсон. Хадам ээж, нөхөр 2 уурлаад, авахуул гэсэн. Учир нь эхний 3 сар өдөр болгон би 39-тэй халуунтай байсан юм. Толгойндоо юмтай хүүхэд төрнө гэж бодоод байгаан байна гэж би ойлгоод бүтэн шинжилгээнд 5 сартай оруулаад, тэр үед шийдье гэлээ. Уурлацгаагаад л байсан. Бүр битгий гаргаач гэж өвдөг сөгдөж хүртэл гуйдаг юм байна. Зөрсөөр байгаад дахиад хүндрэлтэй төрсөн эрүүл саруул хөөрхөн охинтой боллоо. Гэхдээ нөхөр маань нэг их тоогоогүй ээ. Хүүгээ өөрөө өсгөөгүйг ч хэлэх үү, охиноо төрүүлэхийг хүсээгүйг ч хэлэх үү, хүүхдүүдээ харж, тоглоно, унтуулна гэсэн ойлголт байдаггүй байлаа.

Хадам ээж охиныг төрсний дараа 2 өрөө байр өөрийнхөө нэр дээр лизингээр авч бид хэдийг оруулав. Сайхан байлаа, нөхөр ажлаа хийгээд л, би хүүхдүүдээ хараад л. Манай ээж өдөртөө хамт байж хүүхэд харалцаж байгаад орой нь буцдаг байсан юм. Сүүлийн нэг жилд нь нөхөр надтай ойртох нь маш ховор болсон. Би анх үерхэхдээ ямар байсан тэр хэвээрээ л байлаа. Охиноо тээгээд нилээн турсан ч эргээд хэвэндээ орчихсон. Ойртохгүй нь яахав гэхэд оройтох нь улам ихсээд л байсан. Би ч залгаад яав ийв гэдэг ч гэсэн өглөө нь эрт босч нөхөртөө, хадам ээждээ хоол хийж савлаж явуулдаг байсан. Тэр 2 нэг дор ажилладаг л даа. Хадам ээж ирэх сургаар найрын ширээ шиг юм бэлдээд л угтдаг байв. Ээж нь хүүгээ эрхлүүлнэ гэж туйлгүй. Сар болоогүй утсаа шинээр сольж, машинаа ч бас шинэчилдэг байсан.

Нэг өдөр бид хоёрт 1,000,000 өгөөд “дуртай юмаа аваарай” гэлээ. Нөхөр ч дуун дээр нь 500-г нь шүүрч гараал утас авсан. Би харин шарах шүүгээ авчихлаа. Нэг иймэрхүү айлын эрх хүүг харж халамжлаад байж байтал охин минь 5 сар хүрлээ. Бас л машинаа шинээр солино гэнэ. Бүр цалингийн зээлээр. Яах гэсэн юм бэ гэсэн чинь “би халтуур хийгээд төлчихнө” гээд уурласаар байгаад машинаа солилоо. Тэгээд орой бүр ажлаа тараад халтууранд явж байна гээд шөнийн 1 хүргэнэ. Утасдахаар “Ямар лайтай юм. Халтуур л хийж байна шд. Чи тэг гээ биз дээ” гээд уурладаг болов. Халтууранд яваад удаагүй ээ чааваас 14 болов. 1000 төгрөг ч олсонгүй гээд л орж ирнэ. Би юм хэлээгүй ээ.

Гэтэл бүтэнсайны өглөө унтаж унтаж байснаа гэнэт “Би ээж рүү явлаа” гэхээр нь “Үр хүүхдүүдтэйгээ цагийг өнгөрөө л дөө. Өдөр болгон л ээжтэйгээ хамт байгаа биздээ. Хүүтэйгээ ядаж тоглол доо” гээд хэлтэл учиргүй уурлаж, “Чи намайг ээжтэй минь уулзуулдаггүй хэн бэ?” гэж байна. Тэгэхээр нь гэнэт аймар уур хүрээд, “Тэгвэл ээж дээрээ очиж амьдар, гэр оронгүй юм шиг шөнө дөлөөр ирчихээд, өглөө нь гарч явсаар байтал хүүхдүүд чинь царайг чинь мартлаа. Гэр бүл гэж ийм байдаг юмуу” гэж хэлээд хэдэн хувцсыг нь цүнхлээд шидчихсэн чинь гараад явчихсан. Өдөржингөө санаа зовоод, орой нь залгаад уучлалт гуйлаа. Хүрээд ир гээд хэлсэн чинь харин “Чи намайг зайл гээ биз дээ. Би очихгүй” гэнээ. Гуйгаад болохгүй болохоор нь би өөрөө хүрээд ирэх байх гээд орхичихсон.

Гэтэл нэг өдөр надад “Чи яахав хавар болтол наад байрандаа хүүхдүүдтэйгээ байвал бай, дараа нь хаачихаа шийднэ биз” гэнээ. Юу болчихов оо гээд л гайхаж гомдох зэрэгцээд хадам руугаа ярьтал “Өөрсдөө асуудлаа шийд, салмаар байгаа л юм байлгүй.” гээд тоодоггүй. Өдөр ирэх бүр над руу бичих мэссежний өнгө аяс ширүүсч, сүүлдээ гэрт ирээд миний өөдөөс харж байгаад “Чам шиг сэжгийн хүүхнийг харахаас дургүй хүрч байна. Би гэртээ ирмээр байна, явах болоогүй юу? Харахаас ой гутаад байхад секс нтр гэж мал юм ярьдаг, хөгийн хүүхэн” гэж хэллээ. Би зөндөө гомдсон, гэхдээ би хүүхдүүдээ өнчрүүлэхийг хүсээгүй. Хадмуудаараа хэлүүлж, аргадуулж, янз бүр болсон. Эцэстээ гэрт хадам ээж нөхөртэй ирж, манай ээж аав бас ирлээ. Тэр үед бүр үнэхээр уур хүрмээр, ээж аав руу минь харж байгаад “Чи өнөөдөр намайг ажлаас ирэхэд бүх юмаа аваад зайлсан байгаарай. Үгүй бол би өөрөө чамайг үсдэж чирээд зайлуулна шүү. Шившиг болмоор байвал орой болтол байж бай” гэнээ.

Тэгээд салах шалтгаан нь юу гээч, “Танай энэ охин чинь хүүхдээ памперснаас гаргаж ч чаддаггүй арчаагүй авгай. Хамаг цалингаа танай охины арчаагүйгээс болж үрээд дууслаа” гэж байгаа юм даа. Энэ үед хадам ээж “Энэ байр минийх шүү, хэлчихье, Танай охин чинь ороод ирэхэд аяганы амсар ч зуулгадаггүй хүн дээ, аргагүй аргагүй” гэнээ. Миний хоолыг магтаж байсан нь хэзээ билээ дээ. Тэгэхэд шууд л ээж аав маань намайг ингэж хэлүүлэн хэлүүлэн байлгана гэж юу байхав гээд, дараа нь эргүү нөхөртэйгөө эргээд нийлэхэд хэрүүл уруулгүй байлгая гээд юу ч хэлэлгүй намайг аваад явсан. Одоо яваад жил гаран болж байна. Энэ хооронд нэг удаа хүүхдийн бичиг баримт гэж уулзахдаа нээх том номингийн торны ёроолд нэг жижиг fuze, 2 ширхэгтэй чокопай хийчихсэн “Май, энийг миний хүүд өгчөөрэй” гэж хэлсэн. Тэр хүн охинтой гэж огт боддоггүйгээ ингэж ойлгуулсан.

Хүүхдийн баяраар нэг залгахад нь ээж утас аваад уулзуулахгүй гээд хэлчихсэн чинь хадам аав намайг “Яадаг янхан бэ, шүүхдээд хүүгээ ав” гэсэн байгаам. Тэрнээс хойш хадам ээж байнга шүүхээр хүүхдүүдээ авна, охиныг чинь яаж цус нулимстай нь хутгаж хорвоогийн хог шаар болгохыг хараарай гэж дарамтална. Нөхөр шинэ эхнэртэйгээ өөр байранд орсноо хэлж, салаад зайлаад өг, үхээд өг гэх болсон. Би нэг л зүйлийг ойлгохгүй байна. Би анх тэр хүн надад хайртай дуртай гэхэд ямар байсан тэр хэвээрээ л байна. Би сайхан байж байгаад муухай болчихоогүй. Бас хоол унд, ар гэрээ хүн шиг авч явж, охин хүү хоёрыг нь мах цусаа урж тасдан байж төрүүлж өгсөн. Авчираад өгсөн мөнгийг нь хоолондоо хүргэх гээд л хичээж амьдардаг байлаа. Би өөртөө нэг үсний боолт, нэг турсик авч үзээгүй бүгдийг гэр бүлдээ л зарцуулсан.

Гэтэл цалин нь хоёр дахин их байсан байгаа юм даа. Тэрийг нь салсныхаа дараа нь сонссон. Хүн яагаад ингэж өөрчлөгддөг юм бэ? Эр хүмүүс сайхан хүүхэн хараад унаж тусдагийг би мэдэж байна. Гэхдээ аваад суусан бүсгүйгээ ядаж элдвээр хэлэхгүй салж болдоггүй юм гэж үү? Үр хүүхэд чинь яах нь хамаагүй, зөвхөн гунхсан сайхан бүсгүй л чухал байсан юм бол намайг тойроод өнгөрчихгүй яах гэж суусан юм бэ? Би эр хүнийг ойлгохгүй байна. Би одоо туранхай сайхан хүүхэн болсон л доо, гэхдээ тэр хүний харьцаа намайг галзууруулж байна. Яагаад намайг үр хүүхдүүдээс минь салгана гэж дарамтална вэ? Би яг ямар гэмт хийгээ вэ гээд асуухаар “Чамайг бодохоос ой гутаж байна л гэх юм”. Би хүүхдүүдтэйгээ сайхан амьдармаар байна. Тэдний байр савыг аваад би яахав дээ. Надад одоо тайван амьдрал л хэрэгтэй байна. Эрчүүдээ та нар хэлдээ. Эрэгтэй хүмүүс бүгд ийм аймшигтайгаар хувирдаг юмуу, нэг муу таксинд суусанд янхныг хараад уу?


Viewing all articles
Browse latest Browse all 10653

Trending Articles